Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Узбек Америкийн бизнесийн хүрээнийхэн 2,8 тэрбум долларын өртөгтөй төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ
Өчигдөр Узбекистанд болсон узбек америкийн улс төрийн зөвлөгөөний хүрээнд бизнес форум болж өнгөрлөө. Энэ бизнес форумын ажиллагаанд "Боинг", "Солар Турбинз", "Дженерал Моторе", "Мерк", "Дженерал Электрик Энерджи", "Анадарко", "Цеппелин Интернэшнл", "Кейс Нью Холланд", "Ньюкем" зэрэг америкийн хамгийн том 30 компаний төлөөлөгчид оролцжээ. Энэхүү форумын хүрээнд америкчууд нь узбекүүдтэй хамтран 2,8 тэрбум долларын өртөгтэй 21 төслийг машин үйлдвэрлэл, төмөр боловсруулалт, эрчим хүч, газрын тосны олборлолт, уул уурхай, эм үйлдвэрлэл зэрэг салбаруудад хэрэгжүүлэхээр болсон тухайгаа мэдэгдсэн байна.

Мөн энэ өдөр Узбекийн ерөнхийлөгч Ислам Каримов нь америкийн бизнесийн төлөөллүүдийн өргөөндөө хүлээн авч уулзжээ. Уулзалтын төгсгөлөөр америкийн бизнесийн төлөөллүүд нь Ислам Каримовт хандан америкийн компаниудад ажиллах таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарал гаргаж байгаад талархал илэрсэн байна.

Тодруулга
Энэ хоёр улсын худалдааны эргэлт нь 2011 онд 249,9 сая доллар байсан бол энэ оны 1-7 сарын дотор бараа эргэлт 127 сая доллар болжээ. Америкчууд энэ улсад 2 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд америкийн хөрөнгө оруулалттай 241 үйлдвэр өнөөдөр Узбекистанд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. 

Узбекистан нь алтны нөөцөөрөө дэлхийд дөрөвт ордог бол жилдээ 80 тонн алт олборлож байлгаараа дэлхийд долоод ордог. Зэсийн нөөцыөөрөө 10-р байранд, урааны нөөцөөрөө 11-р байранд харин олборлолтоороо дэлхийд 8-р байранд орж байдаг.
Өнөөдөр эрдэс баялаг олборлох маш хүчирхэг баазтай бөгөөд 1800 гаруй орд газар, ашигт малтмалын 1000 гаруй ирээдүйтэй илэрцүүд, 118 төрлийн эрдэсийн түүхий эд байдаг улс юм. Ерөнхийдөө энэ улсын эрсдийн баялгыг шинжээчид 3,5 триллион доллараар үнэлдэг. Мөн үүний дээр шатдаг хийн олборлолтоороо дэлхийд 11-р байранд ордог бөгөөд шатдаг хий ба газрын тосны 100 орчим орд газартай. Мөн хөвөнгийн тариалалт, боловсруулалт маш өндөр хөгжсөн. Эрдэс баялагийн экспортоос голлон ашиг олдог бөгөөд өнгөрсөн жилийн байдлаар 15 тэрбум орчим долларын түүхий эд, ашигт малтмал экспортложээ.

Авилгалын түвшнээрээ дэлхийд толгой цохидог улсуудын нэг гэж зарим шинжээчид үздэг. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан