Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Pussy Riot хоёр жил колонид хоригдох ял авлаа
Pussy Riot хамтлаг нь Оросын үнэн алдарт шашинтнуудын хамгийн гол сүм гэгддэг Аврагч Христийн сүмд дайран орж тахилын ширээнийх нь өмнө "Путинг зайлуулж хайрла гэгээн дар эх минь" гэж залбирлын маягаар дуулж бөөн дуулиан дэгдээсэн. Дараа нь тэднийг танхайн хэргээр түр саатуулж шүүсэн юм. Хамтлагын гишүүдийг бусдын шашин шүтлэгийг санаатайгаар, урьдаас тохиролцож доромжилсон гэсэн зүйл ангиар 7 хүртэл жил хорьж болох байсан ч өчигдөр болсон шүүх хурал дээр шүүгч тэдний хоёрыг нь тус тус хоёр жил жирийн дэглэмтэй колонид ял эдлэх шийдвэр гаргалаа.
Пол Маккартни, Мадонна, Стивен Фрай, Элайджа Вуд гээд алдартай одуудаар дэмжүүлж, Путины дэглэмийн эсэргүүцсэн зоригтой алхам хийсэн ардчиллын төлөөх цогтой тэмцэгчид хэмээн дэлхийн хэмжээний супер одууд Pussy Riot хамтлагын гишүүд ялын шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн нь ойлгомжтой. Тэд өөрсдийн хийсэн үйлдлийг цэвэр улс төрийн зорилготой байсан, ямар нэгэн шашныг эсэргүүцээгүй, үнэн алдарт шашинтнуудыг үзэн яддаггүй гэж мэдэгдсэн бөгөөд хийсэн үйлдэл нь хэн нэгнийг гомдоосон бол уучлалт хүсчээ.
Дэлхийн нийт энэ шийдвэрийг ихэд таагүй хүлээн авлаа. АНУ-ын төрийн департамент нь эмэгтэйчүүдэд өгсөн ялыг хийсэн үйлдэлтэй огт тохирохгүй хэтийдсэн ял гээд хэргийг дахин авч үзэхийг уриалсан бол Европын холбоо албан ёсны мэдэгдэлдээ "гурван эмэгтэй, түүний дотор нялх хүүхэдтэй хоёр эмэгтэйг янз бүрээр тайлбарлаж болох ч гэлээ үзэл бодлоо тайван байдлаар илэрхийлснийх нь төлөө хоёр жил эрх чөлөөг нь хасах шийдвэр гаргасан нь ихээхэн түгшүүр төрүүлж байгаа явдал юм" гээд цаашдаа хорих ялыг дахин авч үзээд цуцална гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн байна. Үүний дээр ХБНГУ, Шведийн гадаад явдлын яамдууд ялын шийдэрийг эсэргүүцсэн мэдэгдлүүд хийжээ. Хүний эрх хамгаалах олон улсын байгууллага Freedom House нь хамтлагын гишүүдэд оноосын ялыг Орос орны ардчиллын эсрэг хийж байгаа ээлжилт цохилт гэж үзжээ.
Хамтлагын гишүүдийн ял эдлэх хугацааг анх баригдсан өдрөөс эхлэн тоолох аж.
0 Сэтгэгдэл
























