FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ
Ипотекийн зээл гэж юу вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд сургалт зохион байгуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
Эквадор Ж. Ассанжид орогнол олголоо
Эквадорын Ерөнхийлөгч Р.Корреа “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид улс төрийн орогнол олгожээ. Энэ шийдвэрийг Их Британи болон Шведийн тал аль аль нь шүүмжлэлтэйгээр хүлээн авлаа.
Шведийн хуулийн байгууллагын өмнө гэм буруутай эсэхээ хэлэлцүүлэх ёстой Ж.Ассанж хуулийн хариуцлагаас зайлсхийж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй билээ. Түүнийг Шведийн талд хүлээлгэн өгч, хууль шүүхийн өмнө аваачихын тулд Их Британийн тал Элчин сайдын яаманд хүчээр ч болов баривчилгаа хийнэ хэмээн сануулаад байгаа. Гэвч тусгаар улсын гаргасан шийдвэрийг хүндэтгээд тийм байдалд хүрэхгүй байх хэмээн найдаж буйгаа Эквадорын Гадаад хэргийн сайд мэдэгдээд байна. Эквадорыг төлөөлж Сайд Рикардо Патино мэдэгдэл хийхдээ “Тусгаар тогтносон, бүрэн эрхэт улс орогнол хүссэн хэн нэг иргэнд зөвшөөрөл олгох эсэх нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал. Их Британи үүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Бид Жулиан Ассанжийг аюулгүйгээр Эквадорт хүргэхийн тулд олон улсын хуулийн дагуу өөр ямар нэг арга хэрэглэх болно” гэсэн байна.
Шведэд хүчингийн хэрэг үйлдсэнд буруутгагдсаны зэрэгцээ АНУ-ын нууцыг задруулсныхаа төлөө тус улсын шүүхийн өмнө ч очиж магадгүй байгаа Ж.Ассанжид улс төрийн орогнол олгосон шийдвэрээ Эквадорын тал тайлбарлахдаа “Хэрэв түүнийг Шведийн талд өгвөл хүний эрх нь зөрчигдөж болзошгүй” гэсэн шалтгаан хэлж байгаа юм. Ж.Ассанжийн тухайд тэрээр зөвшөөрсөн шийдвэр хүлээж авсан даруйдаа “Түүхэн ялалт боллоо. Гэхдээ тэмцэл одоо л эхэлж байна” гээд “АНУ-ын хуулийн байгууллага “Wikileaks”-ийн эсрэг шалгалт мөрдлөг явуулахаа зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.
Харин Шведийн зүгээс Эквадорыг Швед төдийгүй Европын холбооны хууль шүүхийн үйл ажиллагааг тасалдуулах зорилготой хүлээн зөвшөөрч боломгүй шийдвэр гаргалаа хэмээн зэмлэж байна.
Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хааг ч “Ж.Ассанжийг Их Британиас аюулгүйгээр гаргаад явуулах хууль зүйн ямар ч үндэс байхгүй” гэж мэдэгдлээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл