Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Иракт цуврал дэлбэрэлт болж 59 хүн амь үрэгдлээ
Өчигдөр Иракийн хэд хэдэн хотод болсон цуврал дэлбэрэлтийн уршгаар 59 хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн шархадсан нь сүүлийн гурван долоо хоногийн дотор хамгийн их цус асгаруулсан өдөр боллоо.
Нийслэл Багдадын зүүн хойд хэсгийн шийтүүд амьдардаг дүүрэгт автомашин дэлбэлсний улмаас цагдаагийн долоон ажилтан амь үрэгдэж 31 хүн шархдаж бэртжээ. Хойд нутгийн Дагуг хотод хоёр ч удаа дэлбэрэлт болж мөн л долоон хүн амь алдаж 35 хүн шархадсан байна. Орой Мишад хотод үл мэдэгдэх зэвсэглэсэн хүмүүс Иракийн армийн нэгэн хэсэг рүү гал нээж долоон албан хаагч амь үрэгдэж, найман хүн шархадсан бол Таль-Афар хотод нэгэн амиа золиослогч дэлгүүрт өөрийгөө дэлбэлснээс долоон хүн алагдаж, 10 хүн шархадсан байна. Энэ аллага, халдлагын бурууг ямар нэгэн зэвсэгт байгууллага өөртөө хүлээгээгүй байна. Гэхдээ эдгээр хэргийг алан хядагч “Аль-Кайда” бүлэглэл үйлдсэн байх гэж шинжээчид таамаглаж байна. Тус улсын цагдаагийн байгууллага энэ сарын 18-19-нд тохиох мусульманчуудын шашны Рамадан баярын үеэр аюулгүй байдлыг сахиулах арга хэмжээгээ чангатгаж байна. Өнгөрсөн долдугаар сарын 23-нд тус улсад болсон цуврал халдлагын үеэр 100 гаруй хүн амь үрэгдэж байсан юм.
Өчигдөр Иракийн хэд хэдэн хотод болсон цуврал дэлбэрэлтийн уршгаар 59 хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн шархадсан нь сүүлийн гурван долоо хоногийн дотор хамгийн их цус асгаруулсан өдөр боллоо.Нийслэл Багдадын зүүн хойд хэсгийн шийтүүд амьдардаг дүүрэгт автомашин дэлбэлсний улмаас цагдаагийн долоон ажилтан амь үрэгдэж 31 хүн шархдаж бэртжээ. Хойд нутгийн Дагуг хотод хоёр ч удаа дэлбэрэлт болж мөн л долоон хүн амь алдаж 35 хүн шархадсан байна. Орой Мишад хотод үл мэдэгдэх зэвсэглэсэн хүмүүс Иракийн армийн нэгэн хэсэг рүү гал нээж долоон албан хаагч амь үрэгдэж, найман хүн шархадсан бол Таль-Афар хотод нэгэн амиа золиослогч дэлгүүрт өөрийгөө дэлбэлснээс долоон хүн алагдаж, 10 хүн шархадсан байна. Энэ аллага, халдлагын бурууг ямар нэгэн зэвсэгт байгууллага өөртөө хүлээгээгүй байна. Гэхдээ эдгээр хэргийг алан хядагч “Аль-Кайда” бүлэглэл үйлдсэн байх гэж шинжээчид таамаглаж байна. Тус улсын цагдаагийн байгууллага энэ сарын 18-19-нд тохиох мусульманчуудын шашны Рамадан баярын үеэр аюулгүй байдлыг сахиулах арга хэмжээгээ чангатгаж байна. Өнгөрсөн долдугаар сарын 23-нд тус улсад болсон цуврал халдлагын үеэр 100 гаруй хүн амь үрэгдэж байсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























