Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын бүлэг мэдэгдэл гаргажээ 63 дахь улирлын балетын нээлт П.И.Чайковский “Хунт нуур” балетаар эхэллээ “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА ХОЛБОО” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ Ипотекийн зээл гэж юу вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Ж.Ассанжийг баривчлахын тулд Эквадорын ЭСЯ-нд халдаж болзошгүй
“Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн асуудлаас үүдэн Их Британи, Эквадорын харилцаа хурцдаад байна. Олон улс тэр дундаа АНУ-ын Төрийн департаментын нууцыг задалж, “Wikileaks” цахим хуудсаар дэлхий нийтэд дэлгэсэн Жулиан Ассанж одоо Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй. Тэрээр Эквадороос улс төрийн орогнол хүссэн өргөдөл гаргаж, хариугаа авахаар хүлээж байгаа юм. Эквадорын Ерөнхийлөгч Р. Корреа түүний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээ өнөө маргаашгүй зарлах ёстой. Хэрэв Ж.Ассанжид зөвшөөрөл олговол тэрээр Шведийн шүүхийн өмнө очиж, хуулийн хариуцлага хүлээхээс зайлсхийж чадах юм.  
Гадаад улсын төрийн нууцыг задруулснаараа дэлхий дахинд зард гарсан Ж.Ассанж 2010 онд Шведэд очиж, лекц уншихдаа өөрийн цахим хуудасны сайн дурын ажилтан хоёр эмэгтэйг хүчирхийлсэн гэдэг хэрэгт орооцолдоод байгаа билээ. Хэрэв түүнийг Их Британиас Шведийн хууль шүүхийн байгууллагад шилжүүлвэл энэ хэргийг нь авч хэлэлцэхээс гадна АНУ-руу дамжуулж, төрийн нууц задруулсан хэрэгт нь ч ял асууж магадгүй гэж гэж Ж.Ассанж эмээж буй юм. Тийм ч учраас Эквадорын ЭСЯ-нд толгой хоргодож, Ерөнхийлөгч Р.Корреагийн шийдвэрийг хоног тоолон хүлээж байна.
Гэвч Ж.Ассанжийн хувьд дипломат ёсны халдашгүй дархан эрхтэй ЭСЯ-ны байр ч хангалттай сайн хамгаалалт болж чадахгүй байж мэдэх нь. Учир нь, гэмт хэрэгтнийг хаацайлан хамгаалж буй Эквадорын ЭСЯ-ны үйлдлийг Их Британийн тал сайшаан үзэхгүй байгаагаар барахгүй хэрэв шаардлагатай бол тус яамны халдашгүй дархан эрхтэй гэсэн статусыг цуцалж байгаад Жулиан Ассанжийг баривчлах болно хэмээн сануулаад байна. Түүнчлэн Их Британийн Гадаад хэргийн яам Эквадорын Ерөнхийлөгчид захидал илгээж, хэрэв гэмт хэрэгтнийг хуулийн дагуу шүүх байгууллагад буцаан өгөхгүй бол ЭСЯ-нд нь баривчилгаа хийхэд хүрнэ гэдгийг мэдэгджээ.
Их Британийн энэ мэдэгдлийг Эквадорын эрх баригчид сүрдүүлэг хэмээн хүлээн авч, хариу мэдэгдэл  аль хэдийнэ хийгээд байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Рикардо Патино мэдэгдэхдээ “Ардчилсан, иргэншсэн улсын хувьд ийм үйлдэл гаргах нь зохисгүй. Үүнийг бид манай улсын халдашгүй дархан байдалд дайсагнасан, хүлээн зөвшөөрч боломгүй, нөхөрсөг бус үйлдэл гэж хүлээн авч байна. Энэ байдал Экуадор улсыг хариу үйлдэл үзүүлэхэд хүргэж байна. Бид тусгаар тогтносон улс болохоос колони биш” гэжээ.
Одоо бүх зүйл Эквадорын Ерөнхийлөгчийн шийдвэр яаж гарахаас хамаарах болоод байгаа учир бүгд Р.Корреагийн мэдэгдлийг хүлээж байна. Эквадорын ЭСЯ-ны гадна Лондонгийн цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн бэлэн байдалд ажиллаж байгаа бол Жулиан Ассанжийг дэмжигчид түүнийг баривчлахыг эсэргүүцэн хажууд нь жагсч байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан