Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын бүлэг мэдэгдэл гаргажээ 63 дахь улирлын балетын нээлт П.И.Чайковский “Хунт нуур” балетаар эхэллээ “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА ХОЛБОО” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ Ипотекийн зээл гэж юу вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Британийн засгийн газар Экваторын ЭСЯ-ыг сүрдүүлж байна гэлээ


“Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг хүлээлгэн өгөхгүй бол Британийн засаг захиргаа   Эквадороос Лондонд суугаа элчин сайдын яам руу дайран орж авахад хүрч магадгүй  гэж Эквадорын  Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо мэдэгдсэн байна. Лхагва гарагт Китод хийлгэсэн хэвлэлийн хурал дээрээ сайд Их британийн Засгийн газраас ирүүлсэн илгээлтэд ийм аюул агуулагдаж байна гэжээ. Гадаад хэргийн сайд үүнийг “Хүчирхийлэл агуулсан, нөхөрсөг биш баримт бичиг” гээд олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж нэрлэжээ. Сайд бас Эквадорын Засгийн газар Жулиан Ассажид улс төрийн орогнол олгох эсэх асуудлаар өнөөдөр шийдвэр гаргана гэсэн байна. “Викиликс” сайтыг үндэслэгч АНУ болон олон улсын нууц баримт бичгийг дэлгэсний учир баривчлагдаад батлан даалтад гарсныхаа дараа Лондон дахь ЭСЯ-нд орогноод сар хагас болж байгаа юм. Өөрийг нь улс төрийн шалтгаанаар мөрдөн мөшгиж байгаа учраас улс төрийн орогнол олгооч ээ хэмээн Эквадорын диломат байгууллагад хүсэлт гаргасан юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан