Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
Дараах аймаг, сумдад энэ сарын 22-ноос шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно
Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах төв болон сувиллын хүртээмж нэмэгджээ
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
“2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно
Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ
орнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
Австралийн Дээд шүүх тамхи үйлдвэрлэгчдэд хүнд цохилт өглөө
Австралийн Дээд шүүх өнгөрсөн онд парламентаас баталсан тамхины тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзлээ. Австралийн хууль тогтоогчид тамхины хайрцаг дээрх компанийн нэр, лого, брэндийн таних тэмдэг зэргийг үгүй болгож, бүгдийг нь нэг ижил өнгөөр үйлдвэрлэн борлуулах тухай хууль баталсан. Гэвч тамхи үйлдвэрлэгч олон улсын томоохон компаниуд үүнийг эсэргүүцэн Австралийн Дээд шүүхэд хандсан юм. Хуурамч, хямдхан тамхи үйлдвэрлэгчдийг гааруулахаас хэтрэхгүй муу хууль хэмээн тамхи үйлдвэрлэгчдийн шүүмжилж буй хуулийг шүүхээр хянан хэлэлцээд Үндсэн хуультай харшилдах зүйлгүй хэмээн үзжээ.
Үүгээр Австралийн эрх баригч Хөдөлмөрийн намын батлуулсан гол хуулийн нэг болох тамхины хайрцгийг нэгэн жигд үйлдвэрлэх тухай хууль төлөвлөсөн ёсоор энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжихэд ямар нэгэн саадгүй боллоо. Хуульд заасан ёсоор тамхины хайрцгууд бүгд нэгэн ижил ногоовтор өнгөтэй байхын дээр тамхины хор уршгийг харуулсан график зураг дүрслэл, эрүүл мэндийн санамж анхааруулгатай байх ёстой. Харин үйлдвэрлэсэн компанийн нэрийг маш жижгээр бичих аж.
Ийнхүү Австралийн хууль тогтоогчид болон хууль сахиулагч, шийдвэр гаргагчид тамхины хууль дээр нэг ижил байр суурьтай байж чадсан нь томоохон ялалт боллоо хэмээн эрүүл мэндийн мэргэжилтнүүд магтан сайшааж байгаа бол тамхи үйлдвэрлэгчдийн хувьд энэ хуулийг хэрэглэгчдээ алдахын дохио хэмээн хүлээн авч байна. Хэдийгээр Австрали тамхи үйлдвэрлэгчдийн хувьд том зах зээл биш боловч тус улсын жишгээр бусад орон дээрхтэй ижил төстэй хууль батлах хандлага байгаа юм. Тухайлбал, Их Британи, Шинэ Зеланд, Энэтхэг, АНУ-ын зарим муж улсад тамхины хайрцгийг нэгэн жигд болгох тухай хуулийн төсөл яригдаж байгаа аж. Тиймээс Австралийн Дээд шүүхээс гаргасан шийдвэр тамхи үйлдвэрлэгчдийн хувьд хүнд цохилт боллоо хэмээн хэвлэлүүд онцолж байна. Ялангуяа тамхины хайрцаг, сав баглаа боодлоороо гол маркетингаа хийдэг “British American Tobacco”, “Philip Morris”, “Imperial Tobacco” зэрэг брэнд үйлдвэрлэгчдийн хувьд хүнд ялагдал болж байна хэмээн шинжээчид үзэж байна. Эдгээр компани Дээд шүүхийн шийдвэрт туйлын сэтгэл дундуур байгаагаа мэдэгдээд энэ хууль хуурамч тамхи үйлдвэрлэж, хууль бусаар борлуулдаг гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэхээс өөр үр дүн үзүүлэхгүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.
Австралийн Дээд шүүх өнгөрсөн онд парламентаас баталсан тамхины тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзлээ. Австралийн хууль тогтоогчид тамхины хайрцаг дээрх компанийн нэр, лого, брэндийн таних тэмдэг зэргийг үгүй болгож, бүгдийг нь нэг ижил өнгөөр үйлдвэрлэн борлуулах тухай хууль баталсан. Гэвч тамхи үйлдвэрлэгч олон улсын томоохон компаниуд үүнийг эсэргүүцэн Австралийн Дээд шүүхэд хандсан юм. Хуурамч, хямдхан тамхи үйлдвэрлэгчдийг гааруулахаас хэтрэхгүй муу хууль хэмээн тамхи үйлдвэрлэгчдийн шүүмжилж буй хуулийг шүүхээр хянан хэлэлцээд Үндсэн хуультай харшилдах зүйлгүй хэмээн үзжээ. Үүгээр Австралийн эрх баригч Хөдөлмөрийн намын батлуулсан гол хуулийн нэг болох тамхины хайрцгийг нэгэн жигд үйлдвэрлэх тухай хууль төлөвлөсөн ёсоор энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжихэд ямар нэгэн саадгүй боллоо. Хуульд заасан ёсоор тамхины хайрцгууд бүгд нэгэн ижил ногоовтор өнгөтэй байхын дээр тамхины хор уршгийг харуулсан график зураг дүрслэл, эрүүл мэндийн санамж анхааруулгатай байх ёстой. Харин үйлдвэрлэсэн компанийн нэрийг маш жижгээр бичих аж.
Ийнхүү Австралийн хууль тогтоогчид болон хууль сахиулагч, шийдвэр гаргагчид тамхины хууль дээр нэг ижил байр суурьтай байж чадсан нь томоохон ялалт боллоо хэмээн эрүүл мэндийн мэргэжилтнүүд магтан сайшааж байгаа бол тамхи үйлдвэрлэгчдийн хувьд энэ хуулийг хэрэглэгчдээ алдахын дохио хэмээн хүлээн авч байна. Хэдийгээр Австрали тамхи үйлдвэрлэгчдийн хувьд том зах зээл биш боловч тус улсын жишгээр бусад орон дээрхтэй ижил төстэй хууль батлах хандлага байгаа юм. Тухайлбал, Их Британи, Шинэ Зеланд, Энэтхэг, АНУ-ын зарим муж улсад тамхины хайрцгийг нэгэн жигд болгох тухай хуулийн төсөл яригдаж байгаа аж. Тиймээс Австралийн Дээд шүүхээс гаргасан шийдвэр тамхи үйлдвэрлэгчдийн хувьд хүнд цохилт боллоо хэмээн хэвлэлүүд онцолж байна. Ялангуяа тамхины хайрцаг, сав баглаа боодлоороо гол маркетингаа хийдэг “British American Tobacco”, “Philip Morris”, “Imperial Tobacco” зэрэг брэнд үйлдвэрлэгчдийн хувьд хүнд ялагдал болж байна хэмээн шинжээчид үзэж байна. Эдгээр компани Дээд шүүхийн шийдвэрт туйлын сэтгэл дундуур байгаагаа мэдэгдээд энэ хууль хуурамч тамхи үйлдвэрлэж, хууль бусаар борлуулдаг гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэхээс өөр үр дүн үзүүлэхгүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























