Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
Дараах аймаг, сумдад энэ сарын 22-ноос шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно
Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах төв болон сувиллын хүртээмж нэмэгджээ
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
“2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно
Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ
орнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
Хятадад хүн амины цуврал гэмт хэрэгтнийг устгажээ
Хятадын хамгийн аюултай гэмт хэрэгтэн Жоу Кехуа гэгчийг баривчлах ажиллагааны үеэр хэрэгтэн цагдаагийн суманд өртөж, нас баржээ. 2004 оноос хойш цагдаагийнхан эрэн сурвалжилж, орон даяар хайж байсан Жоу Кехуа нь хүн амины цуврал хэрэг үйлдсэн этгээд байжээ. Галт зэвсэг эзэмших хууль хатуу чанга мөрдөгддөг Хятадад тэрээр зэвсэгт дээрэм хийх явцдаа есөн хүний аминд хүрсний дотор цагдаагийн ажилтан хүртэл байсан аж. Жоу Кехуа ихэвчлэн банкны үйлчлүүлэгчдийг хохирогчоороо сонгодог байсан бөгөөд ахиухан мөнгөтэй үйлчлүүлэгчдийг хараандаа авч тэдний данснаас мөнгө гаргуулж авсны дараа дээрэмдэн, толгой руу нь буудан хөнөөдөг байжээ. Тэрээр гэмт хэргийн үйлдэл бүрийнхээ дараа маш хурдан зугтаж амждаг байсан учир цагдаагийнхан барьж чадалгүй найман жил болсон байна. Энэ хугацаанд цагдаагийнхан гэмт хэрэгтний тухай мэдээллийг 5,4 сая юаниар хүртэл үнэлжээ. Гэвч гэмт хэрэгтэн 2009 оноос хойш чимээгүй байсны эцэст өнгөрсөн нэгдүгээр сард дахин гарч ирж, Чонцин хотын Шапингба хэмээх банкны гадна нэг эмэгтэйг хороосны дараа цагдаагийнхан эрлийн ажиллагаагаа эрчимжүүлжээ. Ингэхдээ гудамжнуудад байрлуулсан хяналтын камер болон нэрээ нууцалсан гэрчийн 600 мянган юанийн шагнал бүхий мэдээллийн тусламжтайгаар гэмт хэрэгтний хамгийн сүүлд харагдсан газрыг илрүүлэн, тэр хавиар идэвхтэй хайсны эцэст Чонцины нэгэн гутлын дэлгүүрийн гаднаас олсон байна.

Гэмт хэрэгтэн зэвсэгтэй байсан учир цагдаагийнхан түүнийг баривчлах үеэр буудалцаан болж, Жоу Кехуа толгойдоо шарх авч нас баржээ. Хятадын хэвлэлүүд буудалцааны талаар янз бүрээр бичиж байна. Зарим нь гэмт хэрэгтэн өөрөө амиа хорлосоны дараа цагдаагийнхан цогцсыг нь олсон гэж буй бол Жоу Кехуаг цагдаагийнханд хоёр удаа буудуулаад эцэст нь амиа хорлосон гэсэн хувилбар ч яригдаж байна. Түүний үйлдсэн хэрэг гарцаагүй ялын дээд хэмжээ авах байсан учир шүүхийн өмнө очихоосоо урьтаж амиа хорлосон гэж олон нийт шуугьж байна.

Баривчлах ажиллагааны дараа гэмт хэрэгтнийг цогцсыг цагдаагийнхан зөөж байна.
Гэмт хэрэгтэн зэвсэгтэй байсан учир цагдаагийнхан түүнийг баривчлах үеэр буудалцаан болж, Жоу Кехуа толгойдоо шарх авч нас баржээ. Хятадын хэвлэлүүд буудалцааны талаар янз бүрээр бичиж байна. Зарим нь гэмт хэрэгтэн өөрөө амиа хорлосоны дараа цагдаагийнхан цогцсыг нь олсон гэж буй бол Жоу Кехуаг цагдаагийнханд хоёр удаа буудуулаад эцэст нь амиа хорлосон гэсэн хувилбар ч яригдаж байна. Түүний үйлдсэн хэрэг гарцаагүй ялын дээд хэмжээ авах байсан учир шүүхийн өмнө очихоосоо урьтаж амиа хорлосон гэж олон нийт шуугьж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл