Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Герман хямралаас гарч чадах уу
Евро-бүсийн хямрал Азид нөлөөлөх вий хэмээн эдийн засагчид эмээж буй.

Учир нь, даяарчлагдаж буй өнөө үед хямралыг миний, чиний гэх нь утгагүй. Яагаад гэвэл, тэр хэнийг ч баян, ядуу гэлтгүй сөхрүүлдэг. Үүний жишээ нь, Грек хэмээн эдийн засагчид сануулдаг. Нэг мөнгөн дэвсгэртээр “ижилссэн” Евро-бүсийн иргэд өөрийн бүс нутгийн цаашдын ирээдүйг хэр зэрэг эерэгээр харж байгааг илтгэсэн “итгэлийн төвшин”  хэмээх индекс  өнгөрсөн зургадугаар сард 89.9  нэгжид хүртэл буурсан тухай Европын комисс мэдээллээ.

Уг үзүүлэлт өнгөрсөн тавдугаар сард 90.5 нэгжтэй тэнцэж байсан боловч ийнхүү буурчээ. ХБНГУ-ын Хөдөлмөрийн агентлагаас гаргасан өөр нэгэн мэдээнд Евро-бүсийн хамгийн том эдийн засаг болох тус улсын тодорхой хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн тоо зургадугаар  сард өмнөх сараас 7000-аар нэмэгдэж 2.88 саяд хүрсэн тухай бичжээ. Ингэснээр тус улсын ажилгүйдлийн төвшин 6.8  хувьд хүрсэн байна. Үнэндээ “ХБНГУ-ын эдийн засгийн байдлыг бүс нутгийн эдийн засгийн үйл явцаас  “салгах”  аргагүй.  Тийм ч учраас 2012  оны II улиралд тус эдийн засаг хумигдан дараагийн гурван сарын турш ч төдийлөн сайжрахгүй гэв. Энэ талаар ч Commerzbank-ны эдийн засагч Christoph Weil “Байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх нь Евро-бүсийн өрийн хямралыг яаж шийдвэрлэхээс голлон хамаарна”  хэмээн баталгаажуулж. Хямралаас зугтаалгаж буй эрэлхэг баатар “зам заагч” хэмээн цоллоод буй ХБНГУ-ын жижиглэнгийн худалдаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өмнөх сараас 0.2  хувиар буураад байсан бол  дараа сард нь дахин 0.3 хувиар буурсан тухай тус улсын Статистикийн албанаас мэдээлжээ. Судлаачид энэхүү үзүүлэлтийг тавдугаар сард өмнөх сараас 0.2  хувиар нэмэгдэнэ хэмээн тооцоолж байсан. Жилээр авч үзвэл жижиглэнгийн худалдаа тайлант хугацаанд 1.1 хувиар буурчээ.

Үнэндээ ХБНГУ-ын ажилгүйдлийн төвшин сүүлийн 20 жил байгаагүй доод төвшинд хүрч, эрчим хүчний түүхий эдийн үнэ буурч,  цалингийн хэмжээ өссөн нь хэрэглэгчийн мөнгө зарцуулалтыг нэмэгдүүлж,  улмаар тус улсын эдийн засагт Евро-бүсийн өрийн хямралыг давж гарахад түлхэц болж байгаа билээ.  Хэрэглэгчийн мөнгө зарцуулалтыг цаашид нэмэгдэнэ гэсэн тооцоолол дээр үндэслэн ХБНГУ-ын Төв банк болох Бундесбанкны судлаачид өөрийн орны эдийн засгийг 2012 онд жилийн 0.6 хувиар тэлнэ гэсэн өмнөх таамгаа нэмэгдүүлэн жилийн нэг  хувь болгожээ.  Тус улсын ажилгүйдлийн зургадугаар сарын эцсийн байдлаар 6.8 хувьтай тэнцэж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан