Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Туркууд Сирийн нутаг руу дайрлаа
Туркийн армийн анги, нэгтгэлүүд хуягт, танк, нисдэг тэргийн дэмжлэгтэйгээр Сирийн хилийг давж, курдууд голдуу амьдардаг Жаралблус хотыг эзлээд байгаа тухай мэдээ ирлээ. Press-TV нэртэй Ираны сансрын суваг энэ тухай мэдээлсэн болохоор дэлхийн нийт энэ мэдээнд эргэлзээтэй хандаж байгаа.
Гэсэн хэдий ч үүнээс өмнө Туркийн засгийн газар Курдын Ажилчдын Намын дайчид орогносон тохиолдолд ямар ч эргэлзээгүйгээр шууд байлдааны ажиллагаа эхлүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Тэгтэл олон эх сурвалжуудын мэдээнээс үзвэл курдууд нь Сирийн хойд нутагт зүгээр ч нэг үүрлээгүй, өөрийн гэсэн шалган нэвтрүүлэх цэгүүд байгуулж эхэлсэн байна. Тэгэхээр Курдын ажилчдын намтай олон жилийн турш байлдаж байгаа туркууд үүнийг зүгээр хараад суух нь юу л бол.
Хэрэв энэ мэдээ үнэн бол Сирид эрх баригчид : сөрөг хүчин, эрх баригчид : сөрөг хүчин : лалын хэт даврагсад, эрх баригчид : лалын хэт даврагсад : сөрөг хүчин :курдууд : туркийн арми гэсэн гуван ч фронт үүсч байгаа юм. Сири эрх баригчид туркуудтэй шууд тулахаас болгоомжилж байгаа болохоор курдуудыг зэвсэг, шатахуунаар хангах замаар дэмжиж бамбай бариад, Туркийн арми ч сирийн армитай тулах хүсэлгүй байгаа болохоор курдуудтай байлдахын завсар сирид байлдаж байгаа лалын хэт даврагсадыг далдуур зэр зэвсэг, сум, шатахуунаар хангах замаар "чимхээд" ер нь тун ч ээдрээтэй зүйл болж таарлаа.
0 Сэтгэгдэл
























