Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Манила хот хар салхины араас үерийн гамшигт нэрвэгдэв
Филиппиний нийслэл Манила хот үерт автаж, олон арван мянган хүн орон гэрээ орхин дүрвэж байна. Үерийн улмаас сургууль цэцэрлэг хаалгаа барьж, албан байгууллагууд, тэр дундаа хөрөнгийн биржийн үйл ажиллагаа ч тасалдахад хүрчээ. Одоогоор гамшгийн хор хохирлын талаар тодорхой тоо мэдээ гараагүй ч үерийн улмаас хөрс нурахад олон тооны хүн дарагдсан гэж мэдээлж байна. Ердөө долоо хоногийн өмнө Саола хэмээх салхины улмаас тус улсад 50 гаруй хүн амь үрэгдсэн. Угаас хар салхинд нэрвэгдчихээд байсан газар нутгийг өнгөрсөн даваа гаригаас хойш тасралтгүй орсон аадар бороо бүр ч туйлдуулж, гамшгийн аюул зарлахад хүргээд байна. 2009 онд Манила хот мөн л Кецана хэмээх хар салхинд нэрвэгдсэн дараа үерт автаж, 400 хүн амь үрэгдэж байсан.
Филиппиний нийслэл Манила хот үерт автаж, олон арван мянган хүн орон гэрээ орхин дүрвэж байна. Үерийн улмаас сургууль цэцэрлэг хаалгаа барьж, албан байгууллагууд, тэр дундаа хөрөнгийн биржийн үйл ажиллагаа ч тасалдахад хүрчээ. Одоогоор гамшгийн хор хохирлын талаар тодорхой тоо мэдээ гараагүй ч үерийн улмаас хөрс нурахад олон тооны хүн дарагдсан гэж мэдээлж байна. Ердөө долоо хоногийн өмнө Саола хэмээх салхины улмаас тус улсад 50 гаруй хүн амь үрэгдсэн. Угаас хар салхинд нэрвэгдчихээд байсан газар нутгийг өнгөрсөн даваа гаригаас хойш тасралтгүй орсон аадар бороо бүр ч туйлдуулж, гамшгийн аюул зарлахад хүргээд байна. 2009 онд Манила хот мөн л Кецана хэмээх хар салхинд нэрвэгдсэн дараа үерт автаж, 400 хүн амь үрэгдэж байсан. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























