Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Сар шинийн өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгохоор боллоо

 

Энэ сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг ирэх сарын 1-нээс нэмэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл Нийгмийн даатгалын сангаас одоогоор 408.3 мянган тэтгэвэр авагч сар бүр тэтгэвэр авч байна. Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсаны дагуу ирэх сарын нэгнээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.

Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг болж байгаа бол тэтгэврийн дундаж хэмжээ 372.5 мянган төгрөг болж өсөх юм. Нийгмийн даатгалаас мэдээллэснээр сар шинийн өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгохоор тооцооллын болон програм хангамжийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа 

 

3 Сэтгэгдэл
Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ ямагт их доогуур байх юм
500 UGUUCH
Булайнуудаа болиочээ. Тэтгэврийн доод хэмжээг ахиухан нэмээчээ. Алаг үзлийн хариугаа ахиухан хүртэх болно гэдгийг сануулах илүүц буй за. Цаг хугацааны хайчанд цавчигдан хяргагданаа төрд бугалсан буг чөтгөрүүдээ
Хамгийн их уншсан