Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа

 

Хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи, интернэт, олон нийтийн сүлжээ ашиглан өндөр хүү амлаж, иргэдээс хөрөнгө, мөнгө татах явдал цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, 2018 оноос “High Level Investment” ХХК, “Новел инвест” ХХК зэрэг байгууллага зохицуулалтгүй, хууль бус үйл ажиллагааг “эрсдэлгүй хөрөнгө оруулалт”, “даатгагдсан хөрөнгө оруулалт” гэх мэтээр сурталчлан явуулах боллоо.

Холбогдох хууль тогтоомжоор “хөрөнгө оруулалтын хэрэгсэл”-ийг Хороо тогтоох төдийгүй үнэт цаас, нэгж эрх зэрэг санхүүгийн аливаа хэрэгслийг Хороо бүртгэж, зөвшөөрөл олгохоор хуульчилсан байдаг.

Иймд Хорооны зохицуулалтад хамаараагүй, холбогдох зөвшөөрөл, эрх аваагүй хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг дээрх байгууллагуудад хариуцлагатайгаар мэдэгдэхийн сацуу санхүү, хөрөнгө оруулалтын аливаа хэрэгсэлд хөрөнгө оруулахдаа тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягталж, эрх зөвшөөрөлгүй, луйврын үйл ажиллагаанд өртөж хохирохоос сэргийлэхийг нийт ард иргэддээ анхааруулж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны хэвлэлийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан