Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Сүмд гал нээсэн этгээд арьсны үзэлтэн байжээ
Америкийн Висконсин мужийн Оук Крик хотын лалын сүмд гал нээж долоон хүний амь бүрэлгэсэн этгээд арьсны үзэл бүхий бүлэглэлтэй холбоотой байж мэднэ гэж эх сурвалж мэдээллээ. 40 настай Уэйд Майкл Пейж өмнө нь Америкийн армийн тусгай салаанд алба хааж байжээ. Тэр цагаан арьстнуудыг дэмждэг рок хөгжмийн хамтлагийн гишүүн байсан аж. Хүний эрхийг хамгаалах “Southern Poverty Law Cente”r байгууллагын төлөөлөгчийн хэлснээр бол Майкл Пейж еврей болон бусад цөөнх үндэстнийг бөөнөөр нь хөнөөх утга бүхий дуунууд дуулдаг байсан гэнэ. Аллагыг харсан гэрч ярихдаа “Нэгэн цагаан футболктой, гар дээрээ 9/11 гэсэн шивээстэй этгээд гал нээсэн” гэж мэдүүлсэн юм. 9/11 гэдэг нь 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг илэрхийлсэн байх гэж хэвлэлүүд бичиж байна. Харин яагаад лалын сүмд гал нээснийг нь тодорхойлж мэдэхгүй байгаа аж.
0 Сэтгэгдэл
























