Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Яамдуудыг интернэтээс салгана
Засгийн газрын яамдууд болон онц чухал бусад албадыг кибер дайралтаас хамгаалахын тулд интернэтээс салгах болсон тухайгаа Иран албан ёсоор мэдэгдсэн гэж Британы "Daily Telegraph" сонин мэдээлж байна. Ираны мэдээлэл харилцааны технологийн сайд Реза Тагипур нь тус улсын стратегийн ач холбогдолтой тагнуулыг мэдээг интернэтээр дамжуулан хулгайлах, устгах эрсдэл маш өндөр болсон гэсэн байна. Үүнээс гадна интернэтийг Ираны эсрэг дайсарсан үзэлтэй АНУ тэргүүтэй хоёр гуравхан улс үндсэндээ бүрэн хянаж байгаа болохоор ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэнэ. Улмаар Ираны тал нь төрийн албадыг холбосон өөрийн гэсэн дотоодын сүлжээтэй болох гэж байгаа бөгөөд жил хагасын дотор энэ асуудлыг бүрэн шийдэх аж.
Тодруулга
Сүүлийн хэдэн жилийн дотор Stuxnet, Flame гэж нэрлэгдсэн хаанаас тараагдсан нь үл мэдэгдэх вирус Ираны дийлэнх компьютерүүдэд халдварлаж, улмаар Ираны цөмийн эрчим хүчний объектийн компьютерүүд рүү кибер дайралт хийж мэдээлэллийг нь хулгайлахаас гадна, өндөр үнэтэй цөмийн төхөөрөмжүүдийг нь эвдлэсэн хэрэг удаа дараалан гарсан. Үүнээс гадна вирусууд нь Ираны газрын тосны яамны компьютерүүд, газрын тос шатдаг хийг экспортын албадын компьютерүүд рүү дайрч байжээ.
Иранчууд нь эдгээр вирусыг Израйль, АНУ-ын мэргэжилтнүүд тусгайлан Иранд зориулан боловсруулсан гэж хардаж байгаа юм.

0 Сэтгэгдэл