Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн сүмд буудалцан болов
АНУ-ын Висконсин мужийн Оук Крик нэртэй хотын сикхүүдийн сүм рүү зэвсэглэсэн этгээд дайрсны улмаас 7 хүн амиа алдсан байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар 30 орчим насны цагаан арьст эрэгтэй хүн сүм рүү дайрчээ. Түгшүүрийн дагуу хэргийн газар ирсэн хоёр цагдаа гэмт этгээдтэй буудалцсаны улмаас нь нэг нь алагдаж, нөгөөх нь хүнд шархадсан бөгөөд гэмт этгээд буудалцааны үеэр мөн алагджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал  ба алан хядлагатай тэмцэх асуудлын зөвлөх Жон Бреннан нь энэ хэргийн талаар нэн даруй Барак Обамад мэдэгджээ. Обама мэдэгдэл хийж Оук Крикт болсон явдалд гүнээ эмэгнэж байгаагаа хэлээд "Энэ хэцүү үед америкийн ард түмэн өөрсдийнх нь төлөө төлөө залбирч, бидний сэтгэл зүрх сэтгэл алагдсан, шархадсан хүмүүсийн гэр бүл, найз нөхөдтэй хамт эмэгнэж байгаа гэдгийг Оук Крикийн оршин суугчид мэдэж санаж байх хэрэгтэй." гэсэн байна.

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны дарга Роберт Мюллер мөн мэдэгдэл хийж хотын эрх баригчид, хууль сахиулах байгууллагуудад шаардлагатай бүх л туслалцааг үзүүлнэ гэжээ.

Энэхүү сикхүүдийн сүмийг 2006 онд сикх гаралтай иргэд барьсан юм байна.

Тодруулга
Сикхүүдийн шашин нь дундад зуунд Гуру Нанака гэгчийн сургааль дээр суурьлан үүссэн бөгөөд сикх үндэстний шашин юм. Сикхүүд нь дийлэнхдээ Энэтхэгийн Пенжаб мужаас гаралтай хүмүүс байдаг. Сикхийн шашин буюу сикхизмийг дагагч 25 сая орчим хүн байдаг ажээ. АНУ-д 500 мянга орчим сикхүүд аж төрдөг.

Үүнээс хэдхэн долоо хоногийн өмнө буюу 7-р сарын 20-нд АНУ-ын Колорадо мужийн Аврора нэртэй жижиг хотод кино театрын үзэгчид рүү гал нээж 12 хүний аминд хүрч, 58 хүнийг шархадуулсан эмгэнэлт хэрэг гарч байсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан