Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Үнэт цаасны данс нээлгэхдээ МХБ-д бүртгүүлсэн компанийг л сонгоно

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааг олон нийтэд арилжаалах бэлтгэл ажил хангах талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс үнэт цаасны компаниудад данс нээлгэх үйл явц эрс идэвхжиж байна.

 

Үүнтэй холбогдуулан, орон нутагт 1072 хувьцааны данс нээх нэрээр үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах эрх аваагүй хувь хүмүүс хуурамч данс нээн, иргэдийг төөрөгдүүлэн хууран мэхлэх, залилах зэрэг үйлдлүүд гарч болзошгүй байгаа талаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөс мэдэгдсэн болно.

Иймд, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин сууж буй иргэд үнэт цаасны данс нээлгэхдээ МХБ-д бүртгэлтэй гишүүн брокерын компаниудын үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологи зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж, үнэт цаасны дансаа нээлгэхийг МХБ-ээс анхаарууллаа.

2 Сэтгэгдэл
3000 төгрөгний төлөө иргэд нь төөрөгдөж байгаа бол тэнэг л хэрэг
1072 хувьцааг 2.5 сая иргэнд хуваах юм нэг хүнд зөвхөн л 8000 төгрөг оногдоно гэсэн үг иргэдийг дансаа нээлгэх нэрийдлээр 5000 төгрөг хураагаад л эцсийн дүнд хувь иргэнд 3000 төгрөг олгогдох ойлгомжтой. Тэр 3000 төгргөөр юу өөрчлөгдөхгүй энэ зүгээр л 2020 оны сонгуулийн тархи угаалд
Хамгийн их уншсан