Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
13 хилчин алагджээ
Өчигдөр Синайн хойгт байрладаг Израйль Египетийн хил дээрх шалган нэвтрүүлэх дайралтанд өртөсний улмаас египетийн 13 хилчин алагджээ. Карм Абу Салем нэртэй энэ шалган нэвтрүүлэх рүү нүүдэлчин бедуинийн уламлжлалт хувцаслалт бүхий хүмүүс хоёр машинтай дөхөж ирээд хилчид рүү гэнэт гал нээсэн байна.
Арабын хувьсгалын давалгаа Хосни Мубаракийг түлхэн унагаснаас хойш бедуины зэвсэгт дайчид үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлээд байгаа ажээ. Тухайлбал, тэднийг Египетээс Израль, Йордан руу шатдаг хий нийлүүлдэг хоолойг удаа дараалан дэлбэлсэн гэж буруутгаж байгаа аж.
Тодруулга
Синайн хойг нь Улаан тэнгис рүү хошууран орсон сум хэлбэртэй, баруун талаасаа Суэцийн булан, зүүн талаасаа Акаба булангаар зааглагдсан Африк ба Ази тивийг зааглаж байдаг нутаг. Египетийн газар нутгийн нэг хэсэг. 1967 онд Зургаан өдрийн дайнаар Израйльчууд Синайн хойгийг бүрэн эзлэн авч, Суэцийн суваг хаагдаж байсан. Гэвч 1979 оны Египет Израйлийн энхийн гэрээнээс хойш аажмаар цэргээ гаргаж, байгууулсан суурин газруудаа устгахыг нь устгаж, устгахгүйг нь Египетчүүдэд өгөх замаар Синайн хойгийг Египетэт эргүүлэн өгч эхэлсэн. Улмаар 1982 онд Синайн хойгоос цэргээ бүрэн гаргаж, энэ газрыг египетчүүдэд хүлээлгэн өгсөн. Синайн хойгийн хүн амын дийлэнх нь нүүдэлчин бедуинууд байдаг.
Өчигдөр Синайн хойгт байрладаг Израйль Египетийн хил дээрх шалган нэвтрүүлэх дайралтанд өртөсний улмаас египетийн 13 хилчин алагджээ. Карм Абу Салем нэртэй энэ шалган нэвтрүүлэх рүү нүүдэлчин бедуинийн уламлжлалт хувцаслалт бүхий хүмүүс хоёр машинтай дөхөж ирээд хилчид рүү гэнэт гал нээсэн байна. Арабын хувьсгалын давалгаа Хосни Мубаракийг түлхэн унагаснаас хойш бедуины зэвсэгт дайчид үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлээд байгаа ажээ. Тухайлбал, тэднийг Египетээс Израль, Йордан руу шатдаг хий нийлүүлдэг хоолойг удаа дараалан дэлбэлсэн гэж буруутгаж байгаа аж.

0 Сэтгэгдэл