Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наймдугаар сарын 6. Японы Нагасаки хотыг бөмбөгдсөн өдөр

1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр Японы Хонсю арлын баруун эрэг дээрх Хиросима  хотод АНУ атомын бөмбөг хаясан  нь  хүн төрөлхтний түүхэнд хар толбо болж үлдсэн юм.
АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд тус хотын дээгүүр хаваржин л нисч байсан болохоор атомын бөмбөг тээсэн “Энола Гэй” нэртэй бөмбөгдөгч Б-29 онгоц өглөөний 08 цаг 00 минутад гарч ирэхэд японы агаараас эсэргүүцэн хамгаалахынхан ямар ч арга хэмжээ авалгүй, хүмүүс ажилдаа явж хоргодох байрнаасаа дайсны онгоцыг ажиглаж байсан байна.  08 цаг 15 минут гэхэд хүчтэй дэлбэрэлт болж агаарт дэлбэрсэн бөмбөгний цохих долгион хотоос өчнөөн милийн зайд байсан газарт ч хүрчээ. Ингээд л эвдрэл сүйрэл, гал түймэр болж дэлбэрэлтээс үүссэн том үүл, тоос хотыг бүрхжээ. 20 мянган тонн тротиллийн хүчтэй энэ бөмбөг 600 метрийн өндөрт дэлбэрэхдээ тус хотын хүн амын талаас илүү хувь болох 177 мянган хүний аминд хүрсэн юм. 92.1  мянган хүн сураггүй алга болж, 37.3  мянган хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсээс маш олон нь хожим нь туяаны өвчнөөс болж амь алдсан юм. Хотын 95 мянган барилга байгууламжийн 90 хувь нь цохих долгионоор нурж, үлдсэн нь түймэрт шатаж сүйрчээ. Дэлбэрэлтийн төвөөс хоёр км-ийн зай дахь барилга байгууламжууд бол юу ч үгүй болтол нурж газрын хөрснөөс арчигдсан гэдэг. Хамгийн аюултай нь цацрагийн хордлого бүхий үүл бууж олон жилийн турш цацрагийн хордлого үргэлжилсэн юм.
Наймдугаар сарын 9-нд АНУ мөн л Нагасаки хотод цөмийн бөмбөг хаяхад 70 мянган хүн амь үрэгдэж хотын 36 хувь нь нурж, шатаж сүйдсэн юм.










Цөмийн клуб

Цөмийн зэвсэг бүхий бүлэг орныг албан бусаар ингэж нэрлэдэг байна. Энд АНУ 1945 оноос, Орос 1949 оноос, Их британи 1952, Франц 1960, Хятад 1964, Энэтхэг 1974, Пакистан 1998, Умард Солонгос 2006 оноос тус тус багтаж байна. Израилыг бас цөмийн зэвсэгтэй гэдэг.



Гарри Трумэний ач хүү Хиросимад очлоо

Японы Хиросима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдөх тушаал өгч байсан АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумэний ач хүү Нагасаки, Хиросима хотыг бөмбөгдсөний 67 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Японд хүрэлцэн ирсэн байна. 55 настай Клифтон Трумэн Даниэлийг японы цөмийн зэвсэг эсэргүүцэх холбоо жил бүр болдог арга хэмжээндээ оролцуулахаар урьжээ. Тэр баасан гарагт 1945 оны эмгэнэлт үйл явдлаас амьд үлдсэн хүмүүстэй уулзсан бол дараа нь энэ үйл явдлын гэрч болсон музей үзсэн байна. Сэтгүүлч мэргэжилтэй Трумэн Даниэл “америкийн атомын бөмбөгөнд нэрвэгдэгсдээс бүх дэлхийн хотуудад илгээх илгээлт” хэвлэгдэж гарсныг энд мэдэгджээ.

1945 оны наймдугаар сарын 6, 9-ний өдрүүдэд Японы Нагасаки, Хиросима хотуудыг АНУ атомын бөмбөгөөр бөмбөгдсөнөөс хойш 67 жил өнгөрч байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан