Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Дамаскт Ираны 48 сүсэгтнийг хулгайлжээ
Сирийн нийслэл Дамаскт ираны 48 сүсэгтнийг хулгайллаа гэж France-Presse агентлаг мэдээллээ. Ираны лам нар Сирийн шийтийн шашны Сайед Зейнаб сүмийн урилгаар ирж байсан юм байна. Нисэх буудлаас тэднийг нийслэл орох замд нь зэвсэглэсэн хүмүүс автобусыг нь зогсоожээ. Одоогоор тэднийг хааш нь авч явсан нь мэдэгдэхгүй байна. Ройтерс агентлаг болохоор Дамаск дахь Ираны ЭСЯ тэдний байгаа газрыг тогтоож суллахаар хөөцөлдөж байгаа гэж мэдээлжээ. Лам нарыг хулгайлсан гэж Сири дэх зэвсэгт бүлэглэлүүдээс аль нь ч мэдэгдээгүй байна. Үүний өмнө 2011 оны арванхоёрдугаар сар, 2012 оны эхээр ираны хэд хэдэн лам нар, мэргэжилтнүүдийг хулгайлж байсан ч удалгүй суллаж байсан юм. Тегеран уг нь бүс нутагтаа Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хэдэн холбоотны нэг нь юм.
2011 оны гуравдугаар сараас Сирид ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахаар олон нийтийн жагсаал цуглаан эхэлж, энэ зургадугаар сараас иргэний дайн болж өргөжөөд байгаа юм.
2011 оны гуравдугаар сараас Сирид ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахаар олон нийтийн жагсаал цуглаан эхэлж, энэ зургадугаар сараас иргэний дайн болж өргөжөөд байгаа юм.
0 Сэтгэгдэл
























