СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа
Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг
Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив
Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Лукашенко “Арабын хувьсгал”-д бэлтгэж байна

Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко парламентын сонгуулийн өмнө дайснууд идэвхжинэ шүү гэж анхааруулсан байна. Тийм ч учраас цэрэг арми, хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх шаардлагатай гэж Беларусын ээлж халаагүй удирдагч мэдэгджээ. Зэвсэгт хүчний асуудлаар хийсэн зөвлөгөөн дээр тэрээр даяаршил ийм алхам хийхийг шаардаж байна гэв. Тэр үүндээ Ойрхи дорнод, Сири, Иранд бий болоод байгаа нөхцөл байдлыг жишээ болгожээ. Ерөнхийлөгч “Бид арабын хувьсгал”, Сирид нөхцөл байдал яаж өөрчлөгдөж байгааг харж байна. Ийм байдал үүсдэг юм гэхэд арми үүнд бэлэн байх ёстой. Түүний тулд Беларусын армид шинэчлэл, өөрчлөлт хийх ёстой” гэсэн байна.
Түүнийхээр парламентын сонгууль болохын өмнө энэ есдүгээр сард ийм халдлага, өдөөн хатгалга гарч магадгүй гэнэ. Манай Беларусь эх орныг минь үзэн яддаг, өнөөгийн байдал нь таалагддаггүй хүмүүс энэ л үеийг далимдуулна шүү гэж тэр хэлжээ. Тэр энэ бүхэнд бэлэн байхын тулд зөвхөн Батлан хамгаалах яамыг төдийгүй Дотоод хэргийн яам ч шинэчлэгдэх ёстой гэжээ. Үнэхээр ч тэр сөрөг хүчнийхэнтэй тааруу ажилласан гэсэн шалтгаанаар Дотоод яамны өндөр албан тушаалын хэд хэдэн хүнийг халж, оронд нь хуучин Аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байсан өөрийн талын хүмүүсээ томилжээ.
Ерөнхийлөгч дотоодыг хамгаалах байгууллагадаа итгэхээ больж гэсэн яриа цагдаагийнхны дунд тархжээ. Үнэхээр ч белорусын хүчний байгууллагын ажилтнууд гадаадад дүрвэн гараад тус улсын хүчний байгууллага ард иргэдтэйгээ хэрхэн тэмцэж байгаа талаар яриа тархсан хэд хэдэн тохиолдол гарсан байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр одоо энэ байгууллагыг Лукашенкогийн том хүү Виктор хариуцах болжээ.
Энд бас нэг ташуур өгсөн үйл явдал нь зургадугаар сарын 4-нд Латвийн талаас иргэний агаарын хөнгөн моторт онгоц хил зөрчиж, шүхэртэй хэдэн зуун чихмэл баавгай цацжээ. Тэндээ хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийг дээдлэхийг уриалсан бичиг зүүсэн байна. Беларусын эрх баригчид эхлээд үүнийг няцааж байсан ч дараа нь үнэхээр ийм явдал болсныг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ л энэ мэдээллийг анх цацаж бүр дүрс бичлэгийг нь нийтэлсэн Belarusian News Photos сайтын редакторыг байцааж, сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү илгээсэн байна. Анх зургийг нь авсан 16 настай гэрэл зурагчныг ч анхаарлын гадна орхисонгүй бас баривчилжээ.
Юутай ч, Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко “Үндэсний арми ямар ч нөхцөлд, тухайлбал “Арабын хувьсгал” шиг нөхцөл байдал үүсэхэд бэлтгэлтэй байх ёстой” гэж Батлан хамгаалахын удирдах ажилтнуудад мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл