СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа
Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг
Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив
Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Хямралын хоёр дахь давалгаа Хятадаас л ирнэ

Европын хямрал, европын хямрал л гэж шуугьж байна. Грекийн өрийн асуудал, Испани л гэнэ. Гэхдээ уншигч та Хятадын мужуудын Засгийн газартаа төлөх өр нь бүх Европын өрөөс 3-4 дахин их гэдгийг мэдэх үү. Аймшигтай байгаа биз. Нобелийн шагналт аугаа эдийн засагч Нуриэль Рубини 2008 онд Европ галд шатаж, АНУ зогсч байхад Хятадад бүх зүйл сайхан байсан гэж бодож байж. Гэтэл саяхан тэрээр Хятад руу явахдаа тус улсын эдийн засагч Ларри Лангийн Хонконгт уншиж, улс даяар нууцхан тарсан лекц нь “YouTube” дээр байсныг нь үзээд “Бидэнд дахиад нэг том цохилт ирнэ, тэр нь Хятадаас ирнэ” гэж саяхан бичжээ.
Найман гүүрээр хаашаа ч явахгүй
Хятадын нийт өр нь Европын бүх улсын өрөөс хоёр дахин их гэж Ланг бичжээ. Гэхдээ энэ нь гадаадын хэн нэгэнд биш дотооддоо, өөрөөр хэлбэл өөрөө өөртөө төлөх өр. Ланг “Хятадын муж бүр л Грек гэсэн үг” гэсэн байна.
Энэ өр бараг 10 жил хуримтлагдаад байхад Засгийн газар таг дуугүй л байжээ. БНХАУ-ын ерөнхий аудитр Лю Цзяи их өрийг 1.7 их наяд ам.доллар гэсэн тоо хэлжээ. Гэтэл Ланг зургаан их наяд, АНУ-ын Тагнуулын төв газар бүр 10.7 их наяд гэж байна. Гэтэл Хятадын төсөв чинь ердөө 1.6 их наяд ам.доллар шүү дээ. Тэгэхээр дотоод өр нь ДНБ-ээсээ 3.7 дахин их байгаа хэрэг.
Хятад бол капиталист, гэхдээ бас коммунист эдийн засагтай орон. Энд албан тушаал ахих гол шат нь улсын төлөвлөгөө биелүүлэх. Намын хувьд бол ямар ч үнээр хамаагүй ДНБ-ээ өсгөх. Мужийн дарга улсын төлөвлөгөө биелүүлж, ДНБ-ээ л өсгөвөл түүнийг Бээжинд дуудаж, албан тушаалд томилно. Жуань Чэнф гэгч Хуаня хотын дарга байхдаа Янцы мөрөн дээгүүр найман гүүр барьсан.
Үнэндээ ганц хотод тийм олон гүүр хэрэггүй байлаа. Тэгээд ч тэр муждаа 120 тэрбум ам.долларын өр хуримтлуулж үлдээжээ. Гэхдээ одоо тэр Бээжинд ажиллаж, залгамжлагчид нь өрөөсөө болоод толгойгоо шааж сууна.
Ийм байдлаар Хятадын ДНБ өсч байхад нэг хүнд ердөө л 8500 ам.доллар оногдоно. Ажилчны дундаж цалин 130 ам.доллар. Тосгонд бол бүр ч бага.
Хайвеям гээд нэг мөхмөл хот байна. Уг хотыг байгуулахад 350 тэрбум ам.доллар зарцуулсан атал оршин суугчгүй. Банкууд ч гэсэн итгэсэн итгээгүй зээл өгөөд л байдаг. Ингээд өрийн пирамид үүсдэг. Өнөөх Жуань Чэнф болохоор Бээжингээс “Яагаад үл хөдлөх хөрөнгө худалдахгүй байна” гээд загнаад суудаг. Ингэсээр байгаад олон компани дампуурдаг байна. Зөвхөн Жэзян мужид гэхэд л ингэж бөөнөөрөө дампуурснаас болоод компанийн 90 захирал амиа хорлосон байх жишээтэй.
“Нүцгэн түшмэлүүд”
Хөдөөд байдал бүр ч хүнд. Үүнээс болоод тариачид энд тэндгүй бослого гаргаж эхэлж. Хамгийн том жишээ нь, Хонконгийн ойролцоох Вукан хот байна. Тэнд иргэд хотын удирдлагуудаа хөөгөөд, хотын захиргааг хагас жил өөрсдөө барьсан. Түшмэлүүд ийм бослого хөдөлгөөнөөс айгаад баруунд нөөц “буудлаа” барьж эхэлсэн гэнэ. “Нүцгэн түшмэлүүд” гэдэг тэндээ юу ч үгүй мэт боловч Калифорнид ордонтой байдаг. Ийм байдлаар 1.5 сая түшмэл эх орноосоо зугтсан гэж нийтлэлч Зинь Хайгунг бичсэн байна. Ингэж чадахгүй бол цаазын ял. 2010 онд тус бүр нь 1.4 сая ам.доллар халаасалсан 11 түшмэл цаазын ял авсан байдаг. Өнөөх Ланг “Цунами дөнгөж эхэлж байна. Хятад дэлхийн хамгийн ядуу орон хэвээрээ үлдэж, ард түмэн нь итгэл найдвараа алдаж байна. Одоо энэ бүхний тухай үнэнийг ярих цаг болж” гэж лекцэндээ дурджээ. Орон нутгийн энэ их өрийг яаж шийдвэрлэх талаар эрх баригчид ердөө л “Дөрвөн жилийн дараа гэхэд ямар ч өргүй болсон бай” гэсэн тушаал өгч. Тэгэхээр төлөвлөгөө яахав. Бас л байгаа шүү дээ. Хэрэглээг зохицуулах гэж төрөөс иргэдэд мөнгө олгож, банкнаас зээл олгож янз бүрээр л үзэж байна. Гэхдээ энэ нь явцгүй нь харагдсаар...
Шинжээч Максим Осадчий “Азийн хямрал 1997 онд Европыг, Америкийг, бүр Орос хүртэл хамарсан. Америкийн хямрал Европт ч, Азид ч дуусаагүй байна. Одоо Хятадын эдийн засаг хөрч эхэлж байна. Яахав, ДНБ-ийх нь өсөлт 2012 онд найман хувь байх төлөвтэй. Гэтэл 2011 онд 9.2, 2010 онд 10.3 хувь байсан юм шүү дээ. Тэгэхээр Хятад эвдэрсэн хөлөг онгоц шиг л хямралд орж эхэлж байна даа. Харж л байя гэж бичжээ.

0 Сэтгэгдэл