Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Юлия Тимошенког оргуулах төлөвлөгөө илэрчээ
Украйны ерөнхий сайд асан Юлия Тимошенког шоронгоос оргуулах гэж байна гэсэн дам яриа гарсны дараа эрх баригчид шорон, Харьковын эмнэлгийн аюулгүй байдлыг чангатгажээ. Украйны “Сегодня” сонин энэ дам ярианы тухай бичиж, сөрөг хүчний хэд хэдэн хүн ч үнэхээр ийм төлөвлөгөө байсан гэж баталжээ. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол Юлия Тимошенког оргуулах хэд хэдэн төлөвлөгөө байсан байна. Эмнэлгээс шорон руу явах замд нь оргуулах нэг хувилбар байсан бол эмнэлгээс нь юм уу шоронгоос оргуулах өөр нэг хувилбар бий гэнэ. Зохион байгуулагчид энэ ажилд шаардагдах их хэмжээний мөнгө хайж байгаа бололтой. Эх сурвалж бас экс ерөнхий сайдыг оргуулахад зөвхөн украйны ч биш гадаадын нөлөө бүхий сөрөг хүчний улстөрчид, хүчний байгууллагынхан, магадгүй афганы дайчид оролцохоор төлөвлөсөн гэж байна. “Оргуулах”” төлөвлөгөөг украйн, орос, гадаадын бусад улсуудын цэрэг-оперативын дүрмийн дагуу нарийн боловсруулсан гэдгийг бас онцолжээ. Хамгийн боломжтой хувилбар нь өнгөрсөн хавар Оросын Вологода мужид гарсан шиг нисдэг тэргээр оргуулах явдал гэж нэг офицер хэлсэн байна. Үнэхээр Юлияад нисдэг тэрэг хөлслөх боломж бий. Ганцхан үнэ хөлс, аюулгүй байдал л чухал. Волгодад бол харуулууд буудсанаар хүний амь эрсдэж нисдэг тэрэг нь унахад хүрсэн. Төлөвлөгөөгөөр бол Юлияаг оргуулж аваад Харьковоос ердөө гар сунгах төдий зайтай Орос руу эхлээд аваачих байсан бололтой. Тэгээд экс ерөнхий сайд Оросын эрх баригчдаас улс төрийн орогнол хүсэх байсан гэнэ. Түүнийг оргуулах ажлыг одоо Их британид амьдарч байгаа Оросын олигарх Борис Березовский санхүүжүүлэхээр амласан гэж хэвлэлд бичжээ. Сонин бас Тимошенког Украйны дараагийн ерөнхийлөгч болно гэж зохион байгуулагчид үзэж байгааг тэмдэглэсэн байна.
Харин Украйны шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан Тимошенког оргуулах юм уу хулгайлах ямар нэгэн мэдээлэл оролдлого байхгүй хэмэн албан ёсоор мэдэгджээ.
Украйны ерөнхий сайд асан Юлия Тимошенког шоронгоос оргуулах гэж байна гэсэн дам яриа гарсны дараа эрх баригчид шорон, Харьковын эмнэлгийн аюулгүй байдлыг чангатгажээ. Украйны “Сегодня” сонин энэ дам ярианы тухай бичиж, сөрөг хүчний хэд хэдэн хүн ч үнэхээр ийм төлөвлөгөө байсан гэж баталжээ. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол Юлия Тимошенког оргуулах хэд хэдэн төлөвлөгөө байсан байна. Эмнэлгээс шорон руу явах замд нь оргуулах нэг хувилбар байсан бол эмнэлгээс нь юм уу шоронгоос оргуулах өөр нэг хувилбар бий гэнэ. Зохион байгуулагчид энэ ажилд шаардагдах их хэмжээний мөнгө хайж байгаа бололтой. Эх сурвалж бас экс ерөнхий сайдыг оргуулахад зөвхөн украйны ч биш гадаадын нөлөө бүхий сөрөг хүчний улстөрчид, хүчний байгууллагынхан, магадгүй афганы дайчид оролцохоор төлөвлөсөн гэж байна. “Оргуулах”” төлөвлөгөөг украйн, орос, гадаадын бусад улсуудын цэрэг-оперативын дүрмийн дагуу нарийн боловсруулсан гэдгийг бас онцолжээ. Хамгийн боломжтой хувилбар нь өнгөрсөн хавар Оросын Вологода мужид гарсан шиг нисдэг тэргээр оргуулах явдал гэж нэг офицер хэлсэн байна. Үнэхээр Юлияад нисдэг тэрэг хөлслөх боломж бий. Ганцхан үнэ хөлс, аюулгүй байдал л чухал. Волгодад бол харуулууд буудсанаар хүний амь эрсдэж нисдэг тэрэг нь унахад хүрсэн. Төлөвлөгөөгөөр бол Юлияаг оргуулж аваад Харьковоос ердөө гар сунгах төдий зайтай Орос руу эхлээд аваачих байсан бололтой. Тэгээд экс ерөнхий сайд Оросын эрх баригчдаас улс төрийн орогнол хүсэх байсан гэнэ. Түүнийг оргуулах ажлыг одоо Их британид амьдарч байгаа Оросын олигарх Борис Березовский санхүүжүүлэхээр амласан гэж хэвлэлд бичжээ. Сонин бас Тимошенког Украйны дараагийн ерөнхийлөгч болно гэж зохион байгуулагчид үзэж байгааг тэмдэглэсэн байна. Харин Украйны шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан Тимошенког оргуулах юм уу хулгайлах ямар нэгэн мэдээлэл оролдлого байхгүй хэмэн албан ёсоор мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
























