Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
ГЕРМАН УЛСЫН “ААА” ЗЭРЭГЛЭЛ БУУРЧЭЭ

Дэлхийн эдийн засгийн төлөв байдал, тэр дундаа банк, санхүүгийн системийн төлөв байдлыг илэрхийлэх зээлийн зэрэглэлийг илтгэдэг томоохон агентлаг бол “Moody” юм.Энэ он гарснаас хойшхи мэдээллээр Герман улсын “ААА” зэрэглэлд багтаж байсан зээлийн чадварынх нь байдалд шинжилгээ хийхэд “Сөрөг” үр дүн гарчээ. Ингэснээр тэдний банкны систем эрсдэлд орж, Грек улсын хямралын араас алхаж болзошгүй хэмээн үзэж байна. Харин Герман улсын Сангийн яамны сайд Волфганг Шаубле “Moody-с гаргасан энэ мэдээлэлд бидний зүгээс тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа. Яагаад гэвэл манай эдийн засаг одоохондоо тогтвортой байгаа учраас бий болоогүй байгаа эрсдлээс эмээх зүйл байхгүй. Испани улсын хувьд тэдний эдийн засаг манайхтай төстэй ч бүтэц нь өөр гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй ” хэмээн мэдэгдсэн нь дэлхийн санхүүгийн байгууллагуудын анхаарлыг татаад буй.
Үүгээр барахгүй, саяхан евро бүсийн хямралыг даван туулснаа мэдэгдээд байсан Голланд, Люксембург улсуудын зэрэглэл мөн л буурч Франц, Австрийн эгнээнд элсэв.Энэ талаар Олон улсын Валютын сангийн мэргэжилтэн Кристиан Вүүд “Зээлийн зэрэглэл буурна гэдэг нь санхүүгийн байдал асуудалд орж байгааг илтгэх хамгийн том илрэл. Тиймээс энэ байдлыг евро бүсийн хямралд өртөлгүйгээр шийдэх цорын ганц арга зам бол банкны системээ шинэчилж, илүү оюунлаг алхмыг хийх хэрэгтэй” хэмээн үзэж байгаагаа албан ёсоор цахим хуудсандаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл