Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Умардынхан Өмнөд Солонгосын хил дээр нисдэг тэргээ байрлуулжээ
Умард Солонгос сүүлийн нэг сарын турш Өмнөд Солонгосын хил дээгүүр нисдэг тэргүүдээр нислэг үйлдэж байгаа талаар өнөөдөр “Чосон Ильбо” агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар БНАСАУ хил дээрх цэрэггүй бүсийн ойролцоо аль тавдугаар сараас эхлэн 20 нисдэг тэрэг бүхий хоёр ч бааз байрлуулсан юм байна. Энд нь пулемёт, пуужингаар зэвсэглэсэн зөвлөлтийн үеийн Ми-2, Ми-4, Ми-8 нисдэг тэрэгнүүд байгаа гэнэ.
Өмнөд Солонгоос ч хариуд нь “газар–агаар” ангиллын пуужингаа бэлэн байдалд байлгаж хилийн бүсдээ F-16 сөнөөгч онгоц байрлуулжээ. Умард Солонгос мөн л байдал ийм байгаа бол бид хилийн бүс дэх нисдэг тэрэгнийхээ тоог 50 хүргэнэ гэж байгааг Ренхап агегнтлаг дамжуулжээ.
Энэ хоёр улсын хил дээр 1999, 2002, 2009 онуудад мөргөлдөөн болж байсныг Agence France-Presse агентлаг онцолж байна. 2010 онд Умардынхан өмнөд Солонгосын Епхандо арал руу их буугаар буудсанаас өмнөдийн хоёр цэргийн албан хаагч амь үрэгдэж байсан юм.
Умард Солонгос сүүлийн нэг сарын турш Өмнөд Солонгосын хил дээгүүр нисдэг тэргүүдээр нислэг үйлдэж байгаа талаар өнөөдөр “Чосон Ильбо” агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар БНАСАУ хил дээрх цэрэггүй бүсийн ойролцоо аль тавдугаар сараас эхлэн 20 нисдэг тэрэг бүхий хоёр ч бааз байрлуулсан юм байна. Энд нь пулемёт, пуужингаар зэвсэглэсэн зөвлөлтийн үеийн Ми-2, Ми-4, Ми-8 нисдэг тэрэгнүүд байгаа гэнэ. Өмнөд Солонгоос ч хариуд нь “газар–агаар” ангиллын пуужингаа бэлэн байдалд байлгаж хилийн бүсдээ F-16 сөнөөгч онгоц байрлуулжээ. Умард Солонгос мөн л байдал ийм байгаа бол бид хилийн бүс дэх нисдэг тэрэгнийхээ тоог 50 хүргэнэ гэж байгааг Ренхап агегнтлаг дамжуулжээ.
Энэ хоёр улсын хил дээр 1999, 2002, 2009 онуудад мөргөлдөөн болж байсныг Agence France-Presse агентлаг онцолж байна. 2010 онд Умардынхан өмнөд Солонгосын Епхандо арал руу их буугаар буудсанаас өмнөдийн хоёр цэргийн албан хаагч амь үрэгдэж байсан юм.
0 Сэтгэгдэл
























