Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЛОНДОН АЮУЛГҮЙ ХОТ БАЙЖ ЧАДАХ УУ
Дэлхийн нийт долоон тэрбум хүний 18 хувь нь өдөрт заавал нэг удаа, тэгэхдээ 2-3 цагаас багагүй хугацааг интернэтэд холбогдож, шинэ мэдээ мэдээлэл уншихад зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Бид энэ ертөнцөд “Болгарт дэлбэрэлт болжээ. Египетэд жуулчид барьцаалагдлаа. Мексикт олон хүний амь эрсэдлээ. Олимпын аюулгүй байдал алдагдахад хүрэв” гэх мэт мэдээ хамгийн их байгааг харж болно. Хамгийн сүүлийн мэдээ гэхэд л, Болгар улсад автобусанд тэсрэх бөмбөг дэлбэлснээс болж, найман жуулчин амь үрэгдэж, 12 хүн бэртлээ. Ийм байхад хэн аялал хийхийг хүсэх вэ  гэсэн асуултыг удахгүй болох “Лондон-2012” олимпын зохион байгуулагчдад тавьж байна. Энэ долоо хоногийн сүүлээр эхлэх наадамтай холбоотойгоор жуулчдын аюулгүй байдлыг өндөр төвшинд хамгаалахаар бэлтгээд байгаа гэсэн таамаглал байгаа ч  ерөнхий зохион байгуулагчдын зүгээс энэ талын асуудлыг нууцалсаар байгаа. Тэд албан ёсоор  Олимпын нээлт болохоос хоёр хоногийн өмнө олон нийтэд энэ талаар албан ёсоор мэдэгдэх юм.

Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын дээд танхимаас дэлхийн аюулгүй байдлын асуудлаар хуралдав. Энэ үеэр алан хядагчдын ээлжит дайралт аль улсыг чиглэж буй талаар хийсэн урьдчилсан таамаглалаа танилцуулжээ. Үүнд, сүүлийн жилүүдэд жуулчдын тоо ихэсч байгаа Европын Болгар, Хорват, Норвеги, Польш, Ази тивийн Сингапур, Макао, Малайз, Ойрхи Дорнодын Оман, Турк, Сири зэрэг  улсыг бай болгон сонгож, тэдний хамгийн их цугладаг үзвэр үйлчилгээний төвүүд, томоохон зочид буудал, сургууль, кафе, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газрыг сонгосон байх өндөр магадлалтай гэнэ. Гэсэн ч энэ байдлыг үл харгалзан Лондон хотыг зорих жуулчдын тоо нэмэгдсээр...Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилтэй харьцуулахад, Лондонг зорьдог жуулчдын тоо даруй 260 гаруй мянгаар нэмэгдэж, 500 мянгад хүрээд байна.  НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар дээр дурьдсан улсад  жуулчдын тоо өмнөх сартай харьцуулахад 25 хувиар нэмэгдсэн судалгаа байна. “Сүүлийн хэдэн жилийн ажиглалтаас үзэхэд, жуулчдын хамгийн цугладаг 5-8 дугаар сард байгалийн гамшиг болох магадлал маш өндөр байгаа учраас эрсдлийн менежментийг сайтар тооцоолж явах хэрэгтэй” хэмээн НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Сандра Карвао олон нийтийн цахим хуудсанд зориулсан ил захидалдаа дурьдсан юм. 2000 онд Австралийн Сидней хотод зохион байгуулагдсан Олимп зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд оролцож байгаа тамирчдын улстай нь заасан хугацаанд эрсдлийн болон хариуцлагын гэрээ хийж байсан удаатай. Ямартай ч, спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг энэ ертөнцийн хамгийн нүсэр наадмын үеэр элдэв гадны оролдлогогүй байгаасай хэмээн хүсч буйгаа олон хүн твиттэр, фейсбүүкдээ илэрхийлээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан