УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
З.Занабазар алтан медаль хүртэж, 10 мянган рублийн эзэн болов

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй таван тамирчин ОХУ-ын Саха улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тэд нөхөрсөг тэмцээнд оролцож гурав нь алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
Сахагийн “Триумф” ордонд тавдугаар сарын 26-27-нд Монгол, Якут, Казахстаны бөхчүүдийн дунд нөхөрсөг тэмцээнийг 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 86 кг гэсэн таван жинд явууллаа. Ирэх сард Ингушийн Назрань хотод болох ОХУ-ын АШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байгаа Якутын шилдэг бөхчүүд тус тэмцээнд хүч үзсэн байна.
Манай бөхчүүдээс “Арслан” клубын тамирчин, ОУХМ З.Занабазар Якутын Николай Иванов, Дмитрий Аксенов нарыг ялж алтан медалийн эзэн болжээ. Харин 74 кг-д ДАШТ-ийн хошой хүрэл медальт Г.Мандахнаран мөнгө, 65 кг-д ДАШТ-ийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир хүрэл медаль тус тус хүртэв. "Арслан" клубын тамирчин ОУХМ Т.Тулга, "Харгант цамхаг" клубын тамирчин, спортын мастер Н.Амарсайхан нар медальд хүрээгүй байна. Тэмцээний медальтнуудыг 10, долоо, таван мянган рублиэр урамшуулжээ.

0 Сэтгэгдэл