УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Хакүхо эргэн ирлээ

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын Нацу башё өнөөдөр Осака хотноо өндөрлөж 69 дэх Их аварга /Ёкозүна/, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал 38 дахь түрүүгээ хүртэж, Японы Эзэн хааны цомыг 38 дахь удаагаа эзэмшлээ.
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга сүүлийн өдөр 1036 дахь даваагаа авч мэргэжлийн сүмо бөхийн болон өөрийнхөө хувийн рекордыг ахиулан түрүүлэв.
Хакүхо аварга Нацу башёгийн 14 дэх өдөр нутгийн бөх Озэки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдсан. Хоёр бөх 13 удаагаа таарч барилдахад аварга ес дэх удаагаа давснаар түрүүлэх болзлоо башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө хангасан юм.
Башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Ёкозүна Харүмафүжиг ёрикири мэхээр давж 15 дахь даваагаа авч, 32 насандаа нэг ч уналгүй 15 даваатай тэргүүллээ. Түүний хувьд Нацү башед найм дахь удаагаа түрүүлж байна.
Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы Эзэн хааны цомыг хүртэх үеэр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Би эргэн ирлээ хэмээн хэлсэн юм. Тэрбээр цусны шинжилгээ өгөхөд намайг 25 настай хүний цустай байна хэмээн хэлж байсан гэдгийг онцлоод, би цаашид олон дээд амжилт тогтоохын төлөө бүх хүчээ дайчлах болно гэв.

0 Сэтгэгдэл
Зочин
Манай аварга харих яагаа ч үгүй ээ. Улам их амжилт гаргаарай...
2017.05.29