Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Жүдочид тивийн АШТ-ээс 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-нд Хонконг хотноо эхэлж Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.
Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 29 орны 244 жүдоч хүч, ур чадвараа сорин оролцож байна. Харин манай улсаас 18 жүдоч хүчээ сорихоор зорин очоод байгаа юм.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг жингийн барилдаан болж, медалийн эзэд тодорлоо. Манай жүдочдоос 11 бөх барилдсанаас зургаа нь медаль хүртэв. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн хүрэл медаль, 73 кг-д Г.Одбаяр мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг алтан медаль, 52 кг-д Ч.Аззаяа мөнгөн медаль, 63 кг-д Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль, Б.Ганхайч хүрэл медалийн эзэд тус тус боллоо.
Тавдугаар сарын 27-нд буюу хоёр дахь өдөр Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн +7 8кг-д Б.Мөнхтуяа, эрчүүдийн -100 кг-д Б.Жанчивдорж, +100 кг-д залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар тус тус хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн -81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж шагналт тавдугаар байрт орлоо.
Жүдо бөхийн 2017 оны АТАШТ-д Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж Япон, БНСУ-ын дараа гуравдугаар байрт шалгарлаа.
Жүдо бөхийн АТАШТ өнөөдөр багийн барилдаанаар үргэлжилнэ. Тэмцээний багийн амжилтын дүнг танилцуулахад, Япон дөрвөн алт, хоёр хүрэл медальтай тэргүүлж, БНСУ хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай хоёрдугаарт бичигдээд байна.
АЗтай одтой мундаг байна баяр хүргве Монголын нэрийг гаргасан та нараараа бахархаж байна

0 Сэтгэгдэл
2017.05.28