Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Археологчид Жокондагийн цогцосны үлдэгдэл олжээ
Италийн Флоренц хотын археологчид алдарт Леонарда да Винчигийн “Мона Лиза” зургийн загвар болсон Лиза Геррардин гэдэг эмэгтэйн цогцсыг олж илрүүлжээ. Тэд Флоренц хотын нэг сүмийн шалны доод хонгилд малтлага хийж байхдаа цогцсыг олсон байна. Нэг жилийн өмнө эндээс нэрт худалдаачны гэргий байж мэдэх эмэгтэйн гавлын яс, бусад ясны үлдэгдлийг олж байсан юм байна. “Цогцосны энэ үлдэгдлүүд Лиза Герардинийх гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ эцсийн баталгаатай хариу ДНК-ны шинжилгээний дараа гарна” гэж италийн археологич Сильвано Винсенти хэлсэн байна. Түүний хэлснээр бол өмнө нь олдсон хэсгүүдийг сая олсон үлдэгдлүүдтэй харьцуулан судлах ажил хийнэ гэнэ.  Үүнээс гадна ДНК-ны шинжилгээгээр ясыг судалж тухайн хүний дүр төрхийг гаргаснаар 500 жилийн өмнө алдарт зураачийн модель болсон худалдаачны гэргий мөн үү биш үү гэдгийг харьцуулан тогтоох юм байна. Түүхчдийн үзэж байгаагаар зураач энэ алдарт зургаа зурахдаа баян худалдаачин Франческо дел Жокондагийн гэргий Лиза дель Жокондаг загвар болгосон гэдэг юм. Өөр нэг хувилбараар Жоконда нь Леонарда да Винчигийн нууц амраг байсан байж болох гудамжны нэг янхан гэж яригддаг юм. Бас Мона Лиза нь зураачийн өөрийн нь хөрөг гэж ярьдаг хүмүүс ч бий.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан