УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Дугуйн парад тавдугаар сарын 20-нд болно
МЗХ-оос санаачлан “Спирт үү, Спорт уу?” аяны хүрээнд 2013 оноос эхлэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Таван жилийн хугацаанд энэхүү төслийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүнгүүд гарч эхэлсэн юм. Тухайлбал унадаг дугуйн замтай болох асуудлыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, энэ чиглэлийн ажлууд хийгдэж эхэлсэн. Мөн унадаг дугуй ундаг залуусын тоо ч сүүлийн үед эрс нэмэгдсэн нь уг төслийн үр дүнг харуулж байгаа юм.
Энэ жилийн дугуйн парадыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Автомашингүй өдөр”-өөр тавдугаар 20-ны өдөр зохион байгуулах гэж байна. Парадын зорилго нь Улаанбаатар хотод унадаг дугуйн замтай бий болгоход оршиж байгаа юм. Жил бүр унадаг дугуйгаар унадаг дугуйн дүрс, УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгнүүдийг бүтээж байсан бол энэ жил унадаг дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээх юм.

Өнгөрсөн жилүүдэд дугуйн парадад 1500 гаруй дугуйчид оролцож байсан бөгөөд их хотын иргэд спортоор амьсгалж, гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах таатай боломжийг олгодгоороо онцлогтой.
Дугуйн парадад “Залуу дугуйчин” клуб, “Оргил” дугуйн клуб, Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо зэрэг байгууллагууд оролцох бөгөөд хүссэн хүн бүрт нээлттэй. Дугуйн парад Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 20-ны 14 цагаас эхлэх болно. Парадтай холбоотой мэдээллийг 88012976, 99050517 утсаар авах боломжтой. Хэрэв та дугуйгүй бол Сүхбаатарын талбайд дугуй түрээсийн үйлчилгээнүүд байх юм байна.

0 Сэтгэгдэл