Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
”Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” болно

Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн" Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 20-25 өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь 1998 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд манай улсад ийнхүү 4 дэх удаагаа болох гэж байгаа аж. Тэмцээн 5-р сарын 20-ны өдөр 13:00 цагаас “B” хэсгийн Хонгконг болон БНАСАУ-ын шигшээ багуудын тоглолтоор эхлэх бол манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19:00 цагаас БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийх юм.

Уг тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин эрэгтэй шигшээ баг 2015 оны тэмцээнд IV байранд шалгарч байсан бөгөөд энэ жил нутагтаа медалийн тавцанд хүрэх зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа базаажээ. Азийн зүүн бүсийн волейболын холбооноос 2012 оноос эхлэн энэхүү тэмцээний эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусад нь явуулж байхаар шийдвэрлэсний дагуу тус тэмцээн 2012 онд БНХАУ, 2014 онд Хятадын Хонг Конгод(эмэгтэйчүүд), 2013 онд Тайванд, 2015 онд Монголд, 2016 онд Хятад улсад тус тус зохион байгуулагдаж байсан аж. Тус тэмцээнийг “ETV HD” телевиз Монгол орон даяар шууд дамжуулан хүргэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хэсэг:

  • А хэсэг: Монгол, БНХАУ, БНСУ, Макао
  • В хэсэг: Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ

Тоглолтын хуваарь: (Буянт-Ухаа спортын ордон)

V.20 (Бямба гариг)

  • 00 Хонконг vs БНАСАУ /B хэсэг/
  • 00 Япон vs Тайвань /B хэсэг/
  • 00 Макао vs БНХАУ /A хэсэг/
  • 00 Монгол vs БНСУ /А хэсэг/

V.21 (Ням гариг)

  • 00 Япон vs Хонконг
  • 00 Тайвань vs БНАСАУ
  • 16:00 Нээлтийн үйл ажиллагаа
  • 00 Монгол vs Макао
  • 00 Өмнөд Солонгос vs БНХАУ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан