Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Хойд, өмнөд Судан улсын Ерөнхийлөгч нар уулзлаа
Хойд Африкийн хамгийн захад орших хойд, өмнөд Судан улсад гурван сарын өмнө хилийн асуудлаар томоохон мөргөлдөөн гарсан юм. Тус улс нь нийт 1.886.068 хавтгай дөрвөлжин километр талбайтай ба улсын уугуул иргэдийн хүчтэй тэмцлээс үүдэн ихээхэн хэмжээний хохирол амсч, хил заагласан билээ. Хоёр талын Төрийн тэргүүн болох Омар аль- Башир, Салва Киир нар үүнээс хойш анх удаагаа уулзлаа. Уулзалтаар гол хэлэлцэх асуудал нь улсын нийт өрийг хэрхэн ямар байдлаар хуваах, тээврийн хэрэгслийн төлбөр гэх мэт хэд хэдэн асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэмээн Судан улсын томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж байсан. Өмнөд Судан улс нь өнгөрсөн жилийн сүүлээр албан ёсоор салан тусгаарласан учраас шийдээгүй асуудал цөөнгүй үлдсэн байсан юм. Одоогоор уулзалтын үеэр яг юуны талаар ярилцсан нь нууц байгаа ч хоёр эрхэм сэтгэл хангалуун царайтай гар барьж байгаа зураг нь олон нийтэд цацагджээ. Тэд хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард болсон Африкийн Холбооны дээд хэмжээний уулзалтад албан ёсоор хамт оролцсон юм.
0 Сэтгэгдэл
























