Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АНУ Ардчилсан Египет улсын шинэ засаглалыг дэмжиж байгаагаа батлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоны найман улсаар хийх ээлжит айлчлал өнгөрсөн амралтын өдөр Египетэд үргэлжлэв. Тэрээр тус улсын шинэхэн Ерөнхийлөгч Мохаммед Мурситэй уулзан хоёр улсын цаашдын харилцаа, төлөв байдлын талаар цаг гаруй ярилцсан байна. Харин уулзалтын дараа, Х.Клинтон Египетийн сайд, төрийн зарим албан хаагчтай хүндэтгэлийн зоог барих үеэр дэлхийн хэмжээнд асуудал болоод буй Сирийн талаархи санал бодлоо илэн далангүй хуваалцжээ. Хамгийн сүүлд Нэгдсэн улсын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолеза Райс 2005 онд буюу экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийн үед тус улсад айлчилж байсан юм. Айлчлалын үеэр Х.Клинтон Египетийн “Аврал” нэртэй зочид буудалд байрлаж, гадаа нь М.Мурсиг эсэргүүцэгчдийн жагсаал гурван цаг гаруй үргэлжилсэн байна. Эцэст нь хатагтай Хиллари Египетийн ард иргэдэд хандан “Би танай улсад АНУ Ардчилсан Египет улсын шинэ засаглалыг дэмжиж байгааг дахин батлахаар ирсэн. Түүнчлэн цаашид манай хоёр улс байнгын хамтын ажиллагаатай байж, аливаа асуудалд дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэхэд таатай байна” хэмээжээ. Энэ талаар “BBC” агентлагийн сэтгүүлч Жон Лейн “Египет улс АНУ-тай сайн харилцаатай болсон нь энэ улсын талд нэн ашигтай зүйл болж байна. Учир нь, Египетийн шинэчлэлийг эсэргүүцэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа энэ үед Х.Клинтоны айлчлал асар их ач холбогдолтой боллоо” хэмээн үзэж байгаагаа Твиттер хуудсандаа нийтэлсэн даруйд асар олон хүн санал нийлж буйгаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл