Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
ҮЗХ дүрмийн төслөө нягтлав
АН-ын Их хурал өнөөдөр хуралдаж, үндсэн дүрмийн томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр тус намын ҮЗХ хуралдаж, намын дүрмээ Их хурлаараа хэлэлцүүлэхэд бэлтгэлээ. Хуралдаанд УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн байсан болон Засгийн газрын газрын хуучин гишүүд ирсэн юм.
Энэ дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахалж байгаа бол Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалж байгаа юм. Дүрмийн шинэчлэлээс гадна энэ шинэчлэлийг батлах Их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм. Энэ нь:
1. Сум бүрээс нэг төлөөлөгч
2. Аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид
3. НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид
4. Дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч
5. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд
6. Хяналтын Ерөнхий хорооны гишүүд
7. Намын дэргэдэх байгууллагуудын төлөөллүүд нийлээд 1210 болж байгаа юм.
Мөн дүрмийн шинэчлэлээр 228 байдаг ҮЗХ-ны гишүүдийн тоог 380 болгож, хоёр жил тутамд 50 хувийг нь шинэчилж байхаар болжээ. Харин хамгийн томоохон өөрчлөлт нь намын даргыг сунгаагаар сонгодог болох аж. Дүрмийн төслийг баталснаар АН-ын даргад нэр дэвших сонирхолтой байгаа гишүүн бүх шатны намын байгууллагаар орж, дэмжлэг авах ёстой болох юм.
АН-ын Их хурал өнөөдөр хуралдаж, үндсэн дүрмийн томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр тус намын ҮЗХ хуралдаж, намын дүрмээ Их хурлаараа хэлэлцүүлэхэд бэлтгэлээ. Хуралдаанд УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн байсан болон Засгийн газрын газрын хуучин гишүүд ирсэн юм.Энэ дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахалж байгаа бол Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалж байгаа юм. Дүрмийн шинэчлэлээс гадна энэ шинэчлэлийг батлах Их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм. Энэ нь:

0 Сэтгэгдэл