Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
730 мянга орчим хүн нийгмийн халамжид хамрагджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх сарын 2-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд нийгмийн халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр болжээ. Өнөөдрийн байдлаар жилд 730 мянга орчим хүн нийгмийн халамжид хамрагдаж байгаа нь дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс халамж хүртдэг гэсэн үг юм байна. 2015 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд халамжийн үйлчилгээний 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртжээ. Тиймээс Засгийн газар цаашид халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх бодлого барьж байна.

• Халамжийн төсөвт дахин хуваарилалт хийнэ
• Халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч болгох бодлого хэрэгжүүлнэ
• Өрхийн амьжиргааг: Цалин, тэтгэвэр, үл хөдлөх хөрөнгө, авто тээврийн хэрэгслийн бүртгэл зэргийг ашиглан шинэчлэн тогтооно.
• Жилд 13 мянган өрхийг сонгон амьжиргааг нь дээшлүүлж, нийгмийн үйлчилгээнд бүрэн хамруулан, хөдөлмөр эрхлүүлнэ

Алдар цолтой нэг ахмад настанд сард 150-200 мянган төгрөгийн нэмэгдэл тэтгэмж олгож байхад 5 ам бүлтэй нэн ядуу өрх сард 45 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичгийн дэмжлэг үзүүлж байна. 45 мянган төгрөг нь ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэглээний дунджаар 9.8 хувьтай тэнцэж байгаа нь Төв Азийн зарим улс орнуудтай харьцуулахад 5-6 дахин бага байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх сарын 2-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд нийгмийн халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр болжээ. Өнөөдрийн байдлаар жилд 730 мянга орчим хүн нийгмийн халамжид хамрагдаж байгаа нь дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс халамж хүртдэг гэсэн үг юм байна. 2015 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд халамжийн үйлчилгээний 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртжээ. Тиймээс Засгийн газар цаашид халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх бодлого барьж байна.

Засгийн газар бидэнд ямар амлалт өгч байгаа вэ

0 Сэтгэгдэл