Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Хиллари Клинтоны анхааруулга
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Лаос, Египет, Израиль, Франц, Япон, Монгол, Вьетнам болон Камбож гэсэн дэлхийн анхаарлын төвд байгаа найман улсад хийх айлчлал өнгөрсөн баасан гаригт албан ёсоор эхэллээ. Түүний айлчлалын гол зорилго нь жил гаруйн хугацаанд үргэлжлээд буй Сирийн мөргөлдөөнийг хэрхэн зохицуулах, түүнээс хамгийн богино хугацаанд хэрхэн ангижрах арга замыг хэлэлцэж, энэ талын байр суурийг сонсох явдал юм. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд Клинтоны эдгээр улсыг сонгосон шалтгааныг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж буй. Хатагтай Клинтоны айлчлал Франц улсын Парис хотоос эхэлсэн нь “Сири ба нөхөрлөл” нэртэй хуралд оролцох болсонтой холбоотой. Тэрээр энэ үеэр БНХАУ, ОХУ хоёулаа Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадыг огцруулах шаардлагагүй гэдгээ тодорхой илэрхийлсэн шалтгаанаар хуралд оролцохоос татгалзсаныг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Х.Клинтон “Тэд бидний эсрэг байр суурьтай байгаагийнхаа хариуд үүрэх хариуцлага нь нэмэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэднийг ямар учраас Б.Аль-Асадыг өмөөрч буйг нэг л ойлгохгүй байна. Энэ бол дэлхийн энх тайвантай холбоотой асуудал шүү дээ” хэмээн яриагаа дуусгажээ. Эндээс АНУ болон манай хоёр хөрш хоорондох маргаантай асуудал цаашид хэрхэн өрнөх нь дэлхийн анхаарлын төвд орлоо хэмээн Оросын “Вести” агентлаг мэдээлж байна.Үүний дараа хатагтай Х.Клинтон Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзаж, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нартай итгэлцэл үүсгэх харилцан ойлголцлын бичиг солилцсон юм. Үүний дараа тэрээр Зүүн Азийн улсуудаар айлчлалаа үргэлжлүүлж хамгийн сүүлд Египет улсын шинэ Ерөнхийлөгч Мохаммед Мурситэй анх удаа уулзан бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх зорилготой хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ.

0 Сэтгэгдэл