Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Сири: Гэсгээн цээрлүүлэх хуулийн заалт нь бүхэлдээ хүний эрх зөрчсөн гэмт хэрэг мөн
Сири улсын албаны бай­­гууллагын мэдэгдэж бай­гаагаар 200 гаруй хоригдогсод тамлуулж байсан бөгөөд тус улс даяар ийм арга ба­ри­лаар үйл ажиллагаа явуулдаг 27 гаруй хорих газрыг одоогоор хяналтдаа аваад байна. Энэ нь хүчээр хэрэг тулган баривчилж ор сураггүй алга болон хүний санаанд оромгүйгээр  аймшигтай зовоож тамлах арга барил юм. Хүний эрхийг хамгаалах байгууллагынхан уг арга барилын талаар Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх газарт мэдэгдсэн боловч хариуд нь Оросын холбооны улс няцаалт өгж байгаа хэмээжээ. Их Британы гадаад хэргийн яамны нарын бичиг Уилльям Хагги уг мэдэгдлийн талаар хэлэхдээ “Энэ нь тодорхой тунхаг бүхий үйл хэрэг болох ёстой” түүнчлэн “Энэ мэт өргөн тархсан хүний эрхийг зөрчиж буй хүчирхийлэлд хариуцлага тооцох хэрэгтэй, хамгийн чухал нь үүнийг өөгшүүлэх нь зүй бус хэрэг юм. Бидний хамтран ажилладаг Олон улсын байгууллагууд ч тэднийг шударга шүүхийн өмнө аваачих бүхий л арга хэмжээг хийх болно” хэмээн мэдэгджээ. Уг мэдэгдэлд эмэг­тэйчүүд хүүхдүүдийг багтаа­сан 200 гаруй хоригдож бай­сан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг багтсан бөгөөд энэ нь 2011 оны гуравдугаар сараас хойш явагдсан тамлан зовоох үйл ажиллагааны нотлох баримт болох юм. Хүний эрхийг хамгаалагчид мэдэгдэхдээ хоригдогсдыг маш олноор нь нэг газар байршуулан хоол хүнсний гачигдалд оруулж, Засгын Газрын эсрэг гэмт хэрэг явуулсан гэх баримтад хүчээр гарын үсэг зуруулах болон хурууны хээ даруулдаг байсан хэмээн батлаад байна. Нүдээр харсан гэрчүүдийн ихэнх нь энэ тамлалтыг дийлэхгүй нас барж буй хоригдогсдыг бусдад нь хүчээр харуулдаг байсныг баталж байгаа юм.
Тухайлбал, 13 настай хүү өөрийг нь гурав хоног “Талл Халахх” хэмээн газрын ойролцоо цэргийн баазад өөрийг нь хэрхэн тамлуулсан тухайгаа дүрсэлсэн юм.
Тэд хэлэхдээ “Чи муу бас эрх чөлөө хүсэхтэйгээ байна уу” гэх мэтээр байцааж хурц үзүүртэй зүйлээр чичиж гэдсэн тус газар минь тогоор цохиулсны улмаас би ухаан алдаж унасан. Үүний дараа тэд хоёр дахь удаагаа намайг байцаахдаа зодож цохин дахин тогоор цохиулсан. Харин гурав дахь удаадаа тэд бахь авчирч миний хөлийн хумснуудыг сугалж авсан” хэмээжээ.
Түүнээс гадна бусад гэрчүүдийн баталж байгаагаар тэд маш олон төрлийн тамлах арга хэрэглэж байсан бөгөөд  түүнд нь тогоор цохиулах, бэлгийн хүчирхийлэл (хүйс ялгалгүй) ташуур бороохойгоор зодох, удаан хугацааны турш бугуйнаас нь дүүжлэх, нэр нь үл мэдэгдэх эм ам руу цутгаж нойрны дутагдалд оруулах зэрэг байжээ. Хүний эрхийг хамгаалагчдын зүгээс НҮБ-ыг Сирийн хорих газруудад ажиглагчид илгээхийг хүсэмжилж байгаа бөгөөд тэнд болж буй үйл явдлыг баримтжуулан Олон Улсын Гэмт хэргийн шүүхэд мэдэгдэхийг хүсч байгаа юм. Орос болон Хятад улс нь урьд нь аюулгүйн зөвлөлийн Сири дэх уг арга барилд хориг тавих хүсэлтийг няцааж байжээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагын онцгой байдлын шинжээч Оле Солванг хэлэхдээ:“Уг гэсгээн цээрлүүлэх газрын хамрах хүрээ болон хэрцгий байдал нь бодит аймшиг юм. Үүнд хариуцлага хүлээлгэх ёстой хуулийн этгээдүүдийг Оросууд хаацайлж байгаа нь байж боломгүй хэрэг юм” хэмээн хатуу мэдэгдэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан