Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Мексикчүүд шинэ ерөнхийлөгчтэй боллоо


Мексик улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Саналын үр дүнг орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт олон нийтэд танилцуулахад Мексикийн төрийг олон жил ноёрхсон Хувьсгалт намаас нэр дэвшсэн Энрике Пенья 38 хувийн ялалт байгуулж, шинэ төрийн тэргүүнээр сонгогджээ. Түүний сэтгэгдлийг сонсоход “Мексикчүүд яллаа. Энэ бол ердөө эхлэл” хэмээжээ.

Үүнээс хоёр цагийн дараа Энрике өөрийн Твиттер хуудсандаа “Манай намд, тэр дундаа надад дахин боломж олгон, саналаа өгсөн явдалд та бүхэнд хязгааргүй ихээр баярлаж байгааг минь хүлээн авна уу” гэсэн зурвас үлдээсэн юм.  Мексикийн Үндэсний Хувьсгалт нам нь 2000 онд ялагдсаныг эс тооцвол төрийн эрхийг бүтэн 71 жилийн турш барьсан асар туршлагатай нам юм. Үүнийг дагаад энэ намд улсад хамгийн олон жил ажилласан, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн улстөрч олон байдаг. Шинэ Ерөнхийлөгчийн хувьд намынхаа залуу улс төрчдийн нэг учраас түүнийг гол нүүр царай болон компанит ажлаа өрнүүлсэн нь өнөөдрийн амжилтад хүргэлээ. Сонгууль явагдаж байх бүхий л хугацаанд элдэв ёс бус үйл ажиллагаа бараг гараагүй хэмээн хяналтын бүлгийн ажилчид мэдэгджээ.

Энэ жилийн сонгуулийг өнгөлсөн намын мөрийн хөтөлбөрийн гол агуулга нь тус улсад гарч байгаа гэмт хэргийн хамгийн гол эх үүсвэр хар тамхины асуудлыг хатуу горимын дагуу зохицуулах, ажилгүйдлийн төвшинг ойрын нэг жилд бодит байдалд нийцүүлэн бууруулах, ард иргэдийн, тэр дундаа залуучуудын орлогын эх үүсвэрийг тогтвортой байлгах зэрэг асуудлууд болно. Сонгогчдын зүгээс сонгуулийн ажлын талаарх сэтгэл ханамжийн байдлын судалгаа авахад тэдний 83 хувь нь хангалттай сайн гэсэн үнэлгээ өгсөн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан