Төв аймгийн Эрдэнэ суманд өнөөдөр өдөржингөө тоггүй байна
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой
Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
ЕТГ-ын дарга П.Цагаан үүрэгт ажлаа өгч буйгаа мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын /ЕТГ/ дарга П.Цагаан өнөөдөр үүрэгт ажлаа өгч буйгаа мэдэгдэж, хэвлэлийн бага хурал зарлав.
Тэрбээр Ерөнхийлөгчийн болон ЕТГ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар биш, өөрийн гаргасан улстөрийн шийдвэрийн талаар мэдээлэл хийх гэж буйгаа хурлын эхэнд онцоллоо. Учир нь тэрбээр АН-ын шинэчлэлд гар бие оролцож, тус намын даргад өрсөлдөх шийдвэрийг гаргасан аж. Энэ талаар "Монголын нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх, Монголын ирээдүйг тодорхойлоход АН-ын хүлээх түүхэн үүрэг их. Өнөөгийн Монголын нийгэмд тулгарсан хүндрэл бэрхшээл, сорилт бол засаглалын чадавхи сул, улс төрийн намуудын төлөвшлөөс улбаатай гэж үзэж байгаа. Монголын ард түмэн ардчиллыг, АН-ыг байнга дэмжиж, ихийг хүлээдэг. Харамсалтай нь тэр итгэлийг манай нам дааж чадахгүй байна. Энэ нь намаа олон фракцад хуваасан, дүрмээ мөрддөггүй, боловсон хүчний зөв бодлого баримталж чадаагүй гээд олон шалтгаантайг та бүхэн мэдэж байгаа байх.
Өнөөдөр АН-ыг тогтсон үзэл баримтлалтай, тогтвортой бүтэцтэй, судалгаанд суурилсан хөгжлийн бодлоготой, цэгцтэй боловсон хүчний бодлоготой, улс төрийн өрсөлдөөний шинэ соёлтой, нээлттэй, өрсөлдөх чадвартай улстөрийн хүчин болгох шаардлага, зорилт, сорилт тулгарч байна. Ийм нөхцөлд АН-ын бодлого, үйл ажиллагааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцэхүйц байдлаар шинэчилж, АН-ыг ардчиллын суурь үнэт зүйлсийг мэддэг дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна.
Энэхүү шинэтгэл, шилжилтийн хариуцлагатай, эгзэгтэй цаг үед миний бие ямагт үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, АН-аа нэг цул байх ёстой гэж үзэж ирсэн байр сууриа дахин нотолж, хуримтлуулсан төрийн болон улс төрийн ажлын туршлага, эдийн засаг, улс төр, хууль цааз, гадаад харилцааны мэдлэг боловсролоо АН-ынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж шийдсэнээ мэдэгдэж байна” хэмээв.
П.Цагаан нь 2009 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дэд бүтэц, эрдэс баялаг, Хуулийн зөвлөх, Цэрэг, Аюулгүй байдлын зөвлөх, ахлах зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж ирсэн юм.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
gishuun
tegeed hurdan zailaachee
2016.08.26
2016.08.24