Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Хятадад “BLOOMBERG”-ийг ашиглах боломжгүй боллоо
Хятад улсын интернэт хэрэглэгчдийн үзэх боломжгүй цахим хуудас дахин нэгээр нэмэгдэв. Энэ удаа “Youtube”, “Hi5.com” зэрэг дээр нэмэгдээд дэлхийн эдийн засаг, бизнесийн томоохон цахим мэдээлэл түгээгч “Bloomberg”-ийн ээлж иржээ. Харин “Bloomberg”-ийн зүгээс үүний шалтгааныг саяхан тус хуудсанд нийтлэгдсэн Хятадын Дэд Ерөнхийлөгч Си Цзиньпины гэр бүлийн нийт хөрөнгийн талаар мэдээллэсний улмаас ийм үйлдэл хийлээ хэмээн үзээд байгаа юм. Үүний гол учир нь ноён Си дараагийн Ерөнхийлөгч болох магадлал тун өндөр байгаа ба Хятад улс иймэрхүү хоригийг өмнө нь хэд хэдэн удаа хийж байсны нэг жишээ нь “The New York Times” сонин юм. Өчигдөр “Bloomberg”-ийн зүгээс хэрэглэгчдэдээ зориулан албан ёсны мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд “Манай Bloomberg.com, Businessweek.com зэрэг хуудсууд Хятад улсад тодорхой хугацаагаар ашиглагдах боломжгүй боллоо. Гэхдээ ихэнх хэрэглэгчид маань Баасан гаригийн өглөө шинэ мэдээг хүлээн авч чадсан гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна.
0 Сэтгэгдэл
























