Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ Дараах аймаг, сумдад энэ сарын 22-ноос шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах төв болон сувиллын хүртээмж нэмэгджээ ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ орнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
Наадам, АСЕМ-аас өмнө МАН засгаа авахаар яарчээ

Монгол Улсын Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг томилуулахаар МАН өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсаныг хүлээн авч уулзсан.

Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна.  Чуулганыг хуралдуулахын өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Одоогоор байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны тов хараахан гараагүй байна.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчид “Засгийн газрынхаа бүтцийг хийхдээ аль болох цомхон, цөөхөн, чадварлаг бүтцээр ажиллая. Давхар дээлийн зарчмыг та ч гэсэн шүүмжилж байсан. Бид ч шүүмжилж байсан. Тийм учраас үүнийг өнөөгийн байгаа түвшингээс харьцангуй бууруулна.” гэж амласан юм.
0 Сэтгэгдэл
ТЭР НЬ ДЭЭР ТЭГЭХГҮЙ БОЛ НААД АРДЧИЛЛЫН НЭР ЗҮҮСЭН ХУЛГАЙЧ НАР ЧИНЬ ЧОНО БОРООНООР ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛНО
Хамгийн их уншсан