Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ Дараах аймаг, сумдад энэ сарын 22-ноос шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах төв болон сувиллын хүртээмж нэмэгджээ ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ орнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
ИЗНН-ын Г.Ганхүү АН-д элслээ
Иргэний зориг, ногоон намын гишүүн, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү  өчигдөр Ардчилсан намын гишүүнээр элссэн байна. Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлээс намын батлахаа гардаж авав.

Тэрээр “Ардчилсан намыг задарсан үед нь биш ядарсан үед нь элслээ” хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн юм.
Г.Ганхүү өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажилласан юм.

ИЗНН сонгуулийн өмнө АН-ыг дэмжиж оролцохоо илэрхийлж, нэг дарга С.Дэмбэрэл, Р.Булгамаа, Р.Базар нар элсч, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Нэг дарга С.Оюун нэр дэвшээгүй ч тэднийг дэмжиж, тойрогт нь очиж ажиллаж байсан. Харин тус намын өөр нэг дарга Ц.Ганхуяг болон хэсэг гишүүд бүртгэж авахаас татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг шүүхэд өгсөн. Шүүхээс ИЗНН-ыг бүртгэж авах шийдвэр гаргасан учир хэдэн тойрогт нэр дэвшүүлэн өрсөлдөөд ялалт байгуулж чадаагүй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан