СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа
Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг
Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив
Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Дэлхийн тэргүүн баячуудын жагсаалт шинэчлэгдлээ
Дэлхийн тэргүүйлэгч арван тэрбумтны жагсаалтыг ”Форбес” сэтгүүл жил бүрийн зургадугаар сард гаргадаг билээ. Энэ удаагийн жагсаалтад хэд хэдэн өөрчлөлт гарсан байна.
1. Карлос Слим Хелу-“Телеком” /72 настай/
Тэрээр дэлхийн толгой баячуудын нэгдүгээр байрны жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлж байгаа бөгөөд түүний энэ жилийн орлого болох 69 тэрбум ам.долларыг зөвхөн “Телеком” корпорацын хувьцаа эзэмшсэнээрээ олж чаджээ.
2. Билл Гейтс-“Микрософт" /56 настай/
Энэ алдартай эрхэм баячуудаас нэг зүйлээрээ ялгардаг нь түүний өгөөмөр зан билээ. Тэрээр орлогоосоо аль хэдийнэ 28 тэрбум ам.долларыг хандивласан гэсэн судалгаа байдаг. Тэгвэл энэ жил тэрээр мөн л 200 сая ам.долларыг Пакистан, Афганистан улсуудын халдварт өвчинд нэрвэгдээд буй хүүхдүүдэд хандивлажээ. Энэ жилийн түүний орлого 61 тэрбум ам.доллараар үнэлэгдээд байна.
3. Варрен Буффет-“Беркшир Хатауэй” /81 настай/
Түүний гэрээслэлийн талаар нэг хэсэг хэвлэл мэдээллээр шуугисан хэдий ч тэрээр албан ёсны өв залгамжлагчаараа бага хүү Ховардаа сонгосон юм. Тэрээр 44 тэрбум ам.долларын орлогыг томоохон аж үйлдвэрийн компаниасаа олсон хэмээн үзэж байна.
4. Бернард Арналт- “Louis Vuitton” /63настай/
Дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн бренд, хувцас загварын чиг хандлагыг тодорхойлогч “LV” брендийг үндэслэгч Бернардын орлого түрүү жилийнхээс 22 хувиар өсч, 41 тэрбум ам.долларын орлогыг хувьцаанаас олжээ.
5. Амансио Ортега-“Zara” /76 настай/
Ноён Ортегагийн албан тушаал “Zara”-ийн хувьцаа эзэмшигчээс ерөнхий захирал болтлоо дээшилсэн нь энэ байранд орох шалтгаан болсон юм. Түүний нийт орлого энэ жил 37.5 тэрбум доллараар үнэлэгдэж байна.
6. Ларри Эллисон-“Oracle”/67 настай/
“Oracle” хэмээх дэлхийн компьютерийн технологийн томоохон корпорацын эзний орлого энэ жил 15 хувиар буурч, 36 тэрбум ам.долларт хүрчээ.
7. Эйка Батиста/55настай/
Тэрээр дэлхийн тэрбумтнуудын дундаас харьцангуй залууд тооцогдох бөгөөд уул уурхайн бизнесийн орлогоо 66 хувиар нэмэгдүүлснээр өнгөрсөн жил аравдугаар байранд жагссан бол энэ удаад долдугаар байр хүртэл үсэрч 30 тэрбум ам.долларын орлого олжээ.
8. Стефан Перссон-“H&M” /64 настай/
H&M брендийн хувьцаа эзэмшигч тэрээр энэ жил V”ersaca” болон “Marni” брендийн хувьцаа эзэмшигчээр ажиллаж эхэлсэн билээ. Түүний орлого 19 хувиар өсч 26 тэрбум ам.долларт хүрсэн.
9. Ли Ка Шин/84 настай/
Ази тивээс энэ жагсаалтад тасралтгүй дөрвөн жил багтаж байгаа энэ бизнес эрхлэгчийн орлого 11 хувиар буурч 25,5 тэрбум ам.долларт хүрчээ.
10. Карл Албершт/92 настай/
Германы хүнсний сүлжээний эзэн тэрээр энэ жагсаалтад анх удаагаа бүртгэгдлээ. Түүний орлого 25,4 ам.тэрбум доллараар үнэлэгдсэн нь “Алди” сүлжээ дэлгүүрийн тоо 125-аар нэмэгдсэнтэй холбоотой юм.

0 Сэтгэгдэл