Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Египет шинэ Ерөнхийлөгчтэй боллоо
Египетийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн өчигдөр гарлаа. Тус улс анх удаа ардчилсан сонгууль зохион байгуулж, нийт сонгогчдын 52 хувийн санал авч чадсанаар “Лалын ахан дүүс” намын Мохамед Мурси шинэ Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр сонгуулийн урьдчилсан мэдээгээр Ерөнхийлөгч болох магадлал маш өндөр байсан юм. М.Мурси Ерөнхийлөгчийн батлах тэмдгээ хүлээн аваад олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ “Манай улсад нүүрлээд буй энэ их хямралыг давах цорын ганц арга зам бол үндэсний эв нэгдэл. Олон жил төрийн эрх барьсан Хосни Мубаракийн шийдэж чадаагүй олон асуудлыг шийдэх, дан ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаална гэдгээ амлаж байна” гэсэн нь сонгогчдын сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн байна. Мөн түүнчлэн тэрбээр цэрэг цагдаагийн бүх албан хаагч болон хамтран ажилласан хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлээд “Би тэдэндээ хандан мэндчилэх ёстой. Яагаад гэвэл, тэдний хийх ажил ирээдүйд их байгаа” гэв.
Египетийн ард түмэн сонгуулийн дүн мэдээг сонсоод тус улсын төв талбай болох Тахриртаа цуглаж ёслолын буудлага буудуулах гэх мэтээр өргөн тэмдэглэж байна. Нөгөө талаас дархлагдсан Ерөнхийлөгч Х.Мубаракийг дэмжигчид тус талбайд шинэ Ерөнхийлөгчөө эсэргүүцэн жагсаал хийсээр байгаа юм. “Лалын ахан дүүс” намын гишүүн Абдул Мавгуд “Бид энэ өдрийг 7000 жил хүлээлээ.Түүхэндээ анх удаа бид өөрсдийн Ерөнхийлөгчөө сонгож чадлаа. Ард түмний хүч гэдэг юутай ч харьцуулшгүй хүчтэй гэдгийг ойлгож авлаа” гэсэн бол өөр нэг гишүүн ”Бидний баярлаж буй гол шалтгаан хуучин муу тогтолцоог нураан унагаж чадсан явдал” хэмээв. Гэсэн ч шинэ Ерөнхийлөгчийн гол өрсөлдөгч байсан Шафикийг дэмжигчид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй хэвлэл мэдээллээр хариу цохилт болгон олон худал хуурмаг мэдээлэл цацсаар байгаа юм. Мубаракийн адилаар Шафик хүчирхэг цэргийн эвслийг удирдах сонирхолтой нэгэн хэмээн Вашингтон хотын “Brooking” институтийн мэргэжилтэн хэлсэн байна. Түүнээс гадна ард түмэн шинэ Ерөнхийлөгчөөсөө шаардаж байгаа чухал асуудлын нэг нь хөрш Израиль улстай харилцаагаа хэрхэн сайжруулах бодлого юм.

0 Сэтгэгдэл