“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
З.Энхболдын цаг гүйж эхлэв
Б.БИЛГҮҮН
Эрх баригч АН-ынхан Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээс үүдсэн сөрөг хүчнийхний “ажил хаялт” үргэлжилж байна. Тэд өчигдрийн байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд оролцолгүй өнжлөө. Цаашид ч Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй бол бусад хуулийн төслүүдээс завсарлага авч, Төрийн ажлыг явуулахгүй гэдгээ ил цагаан мэдэгдэж эхлэв. Өчигдөр гэхэд л Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа тус байнгын хорооны хуралдаанаас завсарлага авах тухайгаа хэллээ. Гэхдээ, Байнгын хорооны дарга Д.Ганбат завсарлага өгсөнгүй.

Учир нь, УИХ дахь МАН-ын бүлэг байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын мэдээллийг сонсох асуудлаас өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан юм. Тиймээс хоёр дахь удаагаа завсарлага өгөхгүй, мөн Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авдаггүй болохыг МАН-ынханд сануулснаар хуралдаан үргэлжилсэн юм.
Харин энэ үеэр МАН-ын гал тогоог ахалж буй Ж.Мөнхбат улс төрийн зарим намтай нийлж, хэрвээ Сонгуулийн хуулийн төслийг яаралтай хэлэлцэхгүй бол АН-ын эсрэг фронт босгож, улс даяар тэмцэл эхлүүлнэ хэмээн шаардлага хүргүүлж суув. Тухайлбал, МАН болоод бусад зарим улс төрийн хүчнүүд “Энэ сарын 9-ний өдөр Сонгуулийн хуулийг нэн даруй УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардсан бичиг хүргүүлсэн ч албан ёсны хариулт өгөөгүй. Тиймээс энэ удаад таван үндэслэлээр УИХ-ын даргад арванхоёрдугаар сарын 18-ны дотор хариу өгөхийг шаардан албан бичиг хүргүүлж байна” гэсэн шаардлага гаргаж, хүргүүллээ. Энэ шаардлагад,
Нэгдүгээрт: Улс төрийн намуудын зөвшилцсөн автоматжуулсан системийг хэрэглэхгүй байх. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд давхар гар тооллого хийж камерийн бичлэгээр баталгаажуулахаар тогтсон тул уг шийдвэрийг хүлээн авч хэрэгжүүлэх
Хоёрдугаарт: АНУ-ын "Доминион Войтинг системс" компани "Microsoft" компаниуд эрхийг нь өмчилж эзэмшдэг, хар машины программыг өөрчлөх ямар ч боломжгүй гэсэн сонгуулийн ерөнхий хорооны байр суурь нь "Монголын сонгуулийн үр дүн АНУ-ын нэг компанийн мэдэлд байж, ард түмний сонголтыг яаж ч засч, өөрчилж болох юм" гэсэн эргэлзээг төрүүлж байгаа учир тус компаниудаас программыг хянах сорс кодыг авч улс төрийн намуудад өгч, ардчилсан сонголтыг Америкийн компанид биш, ард түмний мэдэлд өгөх
Гуравдугаарт: Сонгуулийн автоматжуулсан систем /хар машин/-ны зардалд 16 тэрбум төгрөгийн үрэлгэн зардал гаргаж байгааг таслан зогсоох
Дөрөвдүгээрт: АН-ын зүгээс УИХ-ын ээлжит сонгуулийг 2016 оны есдүгээр сард зохион байгуулж болох тухай хэвлэл мэдээллээр иргэдэд хүргэж эхэлсэн байна. УИХ-ын ээлжит сонгуулийн ээлжит хугацааг хойшлуулах нь Үндсэн хуулийг зөрчих тул хэрхэвч ийм үйлдэл гаргаж болохгүй бөгөөд энэхүү бусармаг санаачилгаа таслан зогсоож, олон нийтэд ээлжит сонгуулийг хугацаанд нь явуулах байр сууриа нэг мөр илэрхийлэх
Тавдугаарт: УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай улс төрийн намуудын ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл нь нийгмийн бухимдал болсон сонгуулийн луйвар, эргэлзээг арилгаж байгааг олон нийт дэмжиж "Нааштай найман өөрчлөлт" хэмээн дүгнэж байгаа учир энэхүү хуулийн төслийг нэн яаралтай УИХ-аар хэлэлцүүлж батлахыг тус тус шаардаж байна гэсэн шаардлагууд оржээ.
Харин эдгээр шаардлагын хариу бичгийг 2015 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас өмнө өгөхгүй бол Улс төрийн намууд Монгол улсын 21 аймаг, сум, дүүрэгт Үндэсний хэмжээний тэмцлийг өрнүүлж Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардсан фронт байгуулна гэдгийг үүгээр албан ёсоор мэдэгдэж байгаа аж.
Хэдийгээр АН УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн өргөн барьсан Сонгуулийн хуулийг дэмжиж байгаа ч энэ хуулийг хэлэлцэхээр бол эхлээд Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барих Намуудын тухай хуулийг хэлэлцэн батлах ёстой гэж үзэж байна. Харин МАН Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжихгүй, батлахгүй гэсэн байр суурьтай байгаа тул Сонгуулийн хуулийг баталж амжихгүй байх өндөр магадлалтай юм. Мөн хэлэлцэж эхэлсэн ч УИХ-ын гишүүдийн олонх нь Сонгуулийн хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа билээ. Ямартай ч, МАН-аас УИХ-ын дарга З.Энхболдод тулгасан цаг өчигдрөөс гүйж эхэллээ.

0 Сэтгэгдэл