“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Ипотекийн асуудалтай холбоотой хуулийн төслийг энэ долоо хоногт өргөн барина
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу иргэд банкны зөвшөөрөлгүйгээр барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөө давхар барьцаалах, түрээслэх, зарах эрх нь нээгдэв. Үүнтэй холбоотойгоор, Монголын банкны холбоо хуралдаж ипотекийн зээлийг зогсоогоод байгаа. Тэгвэл өчигдрөөс барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой бүх төрлийн зээлийн үйлчилгээгээ арилжааны банкууд хаалаа. Нэгэнт банкуудын зээл олгохдоо түшиглэдэг хуулийн зарим хэсгийг нь хүчингүй болгосон тул зээлийн эрсдэл тооцож, зээлээ түр хугацаанд хаах нь зохицуулалт хийх нэг хэлбэр гэж эрх баригчид үзэж байна.
Тухайлбал, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Энэ асуудал банк, иргэн хоёрын дундын асуудал болчихлоо. Зээлийг үргэлжүүлэхийн тулд шинээр хууль эрхзүйн орчин бий болгоход маш хүнд байх” гэсэн юм. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга ч Ш.Түвдэндорж “Энэ долоо хоногтоо багтаан ипотекийн зээлийн төслийг хэрэгжүүлэх боломжтой болгох хуулийн төслийг өргөн барина” гэлээ.
Гэхдээ банкны зөвшөөрөлгүйгээр барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөө давхар барьцаалах, түрээслэх, зарах эрхийг иргэнд хэвээр үлдээж, хуулийн төсөл боловсруулахад хүндрэлтэй байгаа юм байна. Учир нь, энэ төсөл Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэртэй уяалдаж, иргэний өмчлөх эрхийг хөндөөгүй байх ёстой. Энэ нь нөгөө талдаа банкны барьцааны шаардлага өндөрсөж, иргэд түүнийг нь давж чадахгүй байх нөхцөлд хүргэж магадгүй байгаа аж. Ямартай ч, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг энэ долоо хоногтоо багтаан хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу иргэд банкны зөвшөөрөлгүйгээр барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөө давхар барьцаалах, түрээслэх, зарах эрх нь нээгдэв. Үүнтэй холбоотойгоор, Монголын банкны холбоо хуралдаж ипотекийн зээлийг зогсоогоод байгаа. Тэгвэл өчигдрөөс барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой бүх төрлийн зээлийн үйлчилгээгээ арилжааны банкууд хаалаа. Нэгэнт банкуудын зээл олгохдоо түшиглэдэг хуулийн зарим хэсгийг нь хүчингүй болгосон тул зээлийн эрсдэл тооцож, зээлээ түр хугацаанд хаах нь зохицуулалт хийх нэг хэлбэр гэж эрх баригчид үзэж байна. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Энэ асуудал банк, иргэн хоёрын дундын асуудал болчихлоо. Зээлийг үргэлжүүлэхийн тулд шинээр хууль эрхзүйн орчин бий болгоход маш хүнд байх” гэсэн юм. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга ч Ш.Түвдэндорж “Энэ долоо хоногтоо багтаан ипотекийн зээлийн төслийг хэрэгжүүлэх боломжтой болгох хуулийн төслийг өргөн барина” гэлээ.
Гэхдээ банкны зөвшөөрөлгүйгээр барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөө давхар барьцаалах, түрээслэх, зарах эрхийг иргэнд хэвээр үлдээж, хуулийн төсөл боловсруулахад хүндрэлтэй байгаа юм байна. Учир нь, энэ төсөл Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэртэй уяалдаж, иргэний өмчлөх эрхийг хөндөөгүй байх ёстой. Энэ нь нөгөө талдаа банкны барьцааны шаардлага өндөрсөж, иргэд түүнийг нь давж чадахгүй байх нөхцөлд хүргэж магадгүй байгаа аж. Ямартай ч, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг энэ долоо хоногтоо багтаан хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
























