“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Санал тоолох машиныг туршиж үзүүлэв

МАН зохион байгуулж парламентад суудалгүй намуудыг хамруулан “Сонгуулийн хар машиныг эсэргүүцэх” жагсаал зохион байгуулж, санал тоолох хар машиныг шатаасан. Үүнээс үүдээд өнөөдөр Төрийн ордонд болсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооныхон санал тоолох машин саналын хуудсыг үнэн зөв тоолж чадаж байгаа эсэх асуудлаар мэдээлэл өгчээ. Мөн тус хорооныхон санал тоолох машинаар туршилтын тооллого хийж хуралдаанд оролцогсод, сэтгүүлчдийг оролцуулан “санал хураажээ”. Туршилтад УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийг жишээ болгон 20 хүнээс санал хураахад Б.Бат-Эрдэнэд 17, Н.Ганбямбад 15, Хүдэр-Ян, Алтаннавч, Жаргал нарт тус бүр 1 санал өгсөн байсан бол хүчингүй 7 хуудас гарч ирсэн байна. Санал тоолох машинаар уншиж гаргасан дээрх дүн гар тооллогын дүнтэй мөн таарч, будилаангүй гэдгийг харууллаа.
Сонгуулийн ерөнхий хорооныхон санал тоолох машинаа бүх нам эвслийн бүлэгт, цаашдаа парламентад суудалгүй намуудад ч танилцуулах юм байна.

0 Сэтгэгдэл