“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
МАН-ын Удирдах зөвлөлд хэн, хэн оров
МАН-ынхан гуравдугаар бага хуралдаанаа хийлээ. Энэ үеэр сонгуульд ямар журмаар нэр дэвших болоод хүний нөөц, санхүүжилт, сонгууль зэрэг сэдвийг хөндөн ярилцав. МАН-ын даргын улс төрийн илтгэлийн дараагаар тус намын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хуралдааныг хаалттайгаар хийж, улс төрийн илтгэлд үнэлэлт, дүгнэлт өгсөн юм.

Энэ үеэрээ удирдах зөвлөлийн гишүүдийн тоонд өөрчлөлт оруулсан бөгөөд нэр дэвшүүлэх журамдаа ч гар хүрчээ. Ямартай ч, МАН-ыг тэргүүлж байсан Ө.Энхтүвшин, Сү.Батболд хоёрыг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын генекээр ажиллаж байсан гэдгээр нь У.Хүрэлсүх, Г.Занданшатар удирдах зөвлөлд багтсан байна. Түүнчлэн тус намын дэргэдэг төрийн бус байгууллагын тэргүүнүүд удирдах зөвлөлд багтаж, ирэх оны сонгуульд хэрхэн оролцох, хэн хэнийг нэр дэвшүүлэх зэрэг чухал асуудлыг нугалахаар болжээ.

0 Сэтгэгдэл