“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Уул уурхайн сайд БНФУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Уул уурхайн сайд Р.Жигжид БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсакыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Уул уурхайн сайд Р.Жигжид БНФУ-д болсон эмгэнэлт үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.
Элчин сайд Э.Барсак Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийсэн айлчлалын талаар онцлон дурдаад айлчлалын үеэр 7 хэлэлцээрт гарын үсэг зурсан талаар болон хоёр орны хамтын ажиллагаа улс төр, соёл, эдийн засгийн салбар өргөжин хөгжиж байгаа талаар онцлов.
Уулзалтанд оролцсон АРЕВА Монгол ХХК-ийн төлөөлөл цацрагт идэвхт ашигт малтмалын салбарт хамтран хэрэгжүүлэх гэж буй төслийн явц болон тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийв.
Уул уурхайн сайд Р.Жигжид Монгол-Францын хамтын ажиллагааны талаар дурдаад Монгол Улсын Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалын салбарт хэрэгжүүлэх гэж буй төсөлд ач холбогдол өгч буйг цохон тэмдэглэв. Төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаад буй асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримталж хоёр тал орд ашиглах гэрээг хуулийн хүрээнд яаралтай байгуулахыг хүслээ. Уулзалт найрсаг, харилцан ойлголцсон байдалд болж өндөрлөв.

0 Сэтгэгдэл
Ulzii
Odoo l neg hudluhndee. Nuguu Uyanga awgai dunduur ni hutgachihgui bol
2015.12.10